Д.Сумъяагийн барилдаан шилдгээр нэрлэгджээ
2016-08-15

 

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн тэмцээн өндөрлөөд байна. Тус тэмцээний шилдэг арван цэвэр ялалтыг нэрлэжээ.

 

Шилдэг ялалтын жагсаалтад Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн манай улсын тамирчин Д.Сумъяагийн хагас шигшээд Японы алдарт бөх Каори Мацүмотог цэвэр ялсан барилдаан багтсан байна. Мөн Риогийн олимпод Казасхстан улсын нэрийн өмнөөс оролцож, хүрэл медаль хүртсэн жүдоч Г.Отгонцэцэгийн Унгарын бөхийг ялсан барилдаан шилдгээр нэрлэгджээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бахархаж байна аа. Цаашдаа манай жүдочдыг арай өөр арга барилаар дасгалжуулмаар байна.Эрэгтэй нь ч тэр,эмэгтэй нь ч тэр үндэсний бөх л барилдаад байна.Жүдо бол маш хурдан барьц авах,авангуутаа хурд ,хүчний нэгдлээр мэх хийж хурдан том үнэлгээ авахыг шаардаж байна.Гэтэл манайхан тэгж байгаад барьц сонгоно доо гэсэн шиг алгуурлаж цагаа үрээд , хүнд техникийн оноо алдах юм уу торгууль авсныхаа дараа гэнэт ухаан орсон юм шиг үсэрч цовхчоод зорилгогүй дайраад тэгээд л цаг дуусч байна.Манай бөхчүүдийн толгойд өрсөлдөгчдөө мэх хийж давуу байдал олж авахаас илүү торгуулиар ялна гэсэн нэг төөрөгдөл их бат суусан байна.Балжинням аварга өөрөө их хүлээж барилддаг байсны л тусгал харагдаад байна даа.
2016-08-15