Самрын наймаачид самарч эхэллээ
2016-08-15

 

Самар бүрэн боловсрох хугацаа болоогүй ч нийслэлд нэг алхаад л түүхий самар зарж борлуулах иргэд “ургаад” гараад ирлээ. Ийнхүү самрын бизнес "цэцэглэх" болсон шалтгаан нь өмнөх жилүүдийг бодвол энэ жил самрын ургац их байгаа аж. 2-3 жилд нэг удаа тохиодог самар боловсрох их үрийн жил энэ онд тохиож байгаа юм байна. Уг нь самрын болц есдүгээр сарын 10-наас хойш бүрэн болдог. Энэ үед нь иргэн, аж ахуйн нэг килограмм тутамд нь мөнгө төлж зөвшөөрөгдсөн хэмжээнд нь самар түүх эрхтэй болдог юм.

 

Гэтэл найман сар гарав уу, үгүй юу ёстой л хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөж түүхий самар түүж ирж байна. Уг нь манай иргэд идэж, ууж байгаа зүйлийнхээ талаар жаахан ч гэсэн мэдлэгтэй байсан бол түүхий самар буюу бөөн бөөн нян худалдан авч идэхгүй байсан биз. Түүхий самар хэрэглэх нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй төдийгүй бохир гарын гэдэсний халдварт өвчин тусах магадлалтай. Энэ байдал самар их ургасан жил бүр давтагддаг үзэгдэл болоод байна. Хамгийн харамсалтай нь нийслэлд зарагдаж буй самрыг худалдан авч буй хүмүүсийн ихэнх нь учир мэдэхгүй хүүхдүүд эзэлж байгаа нь эмгэнэлтэй.

 

Ийнхүү самарын замбараагүй худалдаатай зэрэгцээд Халдварт өвчин судлалын үндэсний төв гэдэсний өвчнөөр эмнэлэгт хандах хүүхдээр дүүрдэг нь нууц биш. Учир нь болц гүйцээгүйн дээр, ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд цайруулсан самар идсэнээс халдварт шар, гэдэсний өвчин тусдаг гэсэн үг. Самар түүж буй иргэдийн дийлэнх амьдралын төвшин тааруу буюу тэнэмэл хүмүүс эзэлдэг аж. Тиймээс ч ариун цэврийн шаардлага тийм сайн хангагдах нь юу л бол.

 

Уг нь самар түүх хугацаа, хэмжээ болоод, торгох цагдах хууль бий. Гэтэл хуулийн хэрэгжилт маш тааруу байдаг. Тиймээс ч хүссэн нэгэн нь хүссэн хэжээгээрээ, хүссэн цаг хугцаандаа түүж байгаа хэрэг. Тусгай зөвшөөрөлгүй самар түүгчид иргэдийг хордуулаад зогсохгүй байгаль орчинд хор хөнөөлтэй байдаг. Анхаарал болгоомжгүй байдлаасаа болж, ойн түймэр тавих, мод их хэмжээгээр хугалах, ойг хогоор дүүргэх гээд олон асуудал ундардаг.

 

Түүнчлэн өөрсдөө амь насаа ч алдах тохиолдол олонгарч байна. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Яргайтын зусланд модон дээрээс хүн унаж нас барсан байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд суух 40 настай эрэгтэй Б самар түүхээр модонд авирч байгаад унаж нас барсан байна. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Гачууртын Бурхантын аманд самар түүж байсан хүн модноос унаж нас барсан” гэсэн мэдээллийн дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд суух 36 настай эрэгтэй Ё нь самар түүхээр модонд авирч байгаад найман метрийн өндрөөс унаж амиа алдаад байна.

 

Тиймээс түүхий самар түүж, өрөөлийг болон өөрсдийгөө хохироогоод байгаа иргэдэд холбогдох байгууллагууд нь хатуухан хариуцлага тооцох шаардлагатай байна. Тэгэхгүй тэр хөөрхий, энэ хөөрхий гэж толгойг нь илсээр самрын бизнесийнхэнд улс орон даяараа “самруулж” дуусах нь байна. 

 

Эх сурвалж: www.mminfo.mn 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
CAMAR HOG TARINA
2016-08-16
Huga:
Yamar hamaa bna,uhsen baas.uuliin modond unegui urgasan borgotsoi.ta muusainuud hutsaj l bai
2016-08-16
zochin:
unegui umand nugasgui gej. shunaliin tulam, ulun tsarailsan umnuud yu l bol yug tuiveej zarj idej, alj idej bna. huulia chamgatgahgui bol ch...
2016-08-15
зочин:
хэдэн туухий самар, хатсан мод туугээд шоронд ордог хэдэн тэрбумаар нь идчихээд гэдсээ илж байгааг ялгах хэрэгтэй та нар самарт явахгуй л байхгуй юу
2016-08-15
зочин:
хэдэн туухий самар, хатсан мод туугээд шоронд ордог хэдэн тэрбумаар нь идчихээд гэдсээ илж байгааг ялгах хэрэгтэй та нар самарт явахгуй л байхгуй юу
2016-08-15
зочин:
хэдэн туухий самар, хатсан мод туугээд шоронд ордог хэдэн тэрбумаар нь идчихээд гэдсээ илж байгааг ялгах хэрэгтэй та нар самарт явахгуй л байхгуй юу
2016-08-15
зочин:
хэдэн туухий самар, хатсан мод туугээд шоронд ордог хэдэн тэрбумаар нь идчихээд гэдсээ илж байгааг ялгах хэрэгтэй та нар самарт явахгуй л байхгуй юу
2016-08-15
зочин:
хэдэн туухий самар, хатсан мод туугээд шоронд ордог хэдэн тэрбумаар нь идчихээд гэдсээ илж байгааг ялгах хэрэгтэй та нар самарт явахгуй л байхгуй юу
2016-08-15
зочин:
хэдэн туухий самар, хатсан мод туугээд шоронд ордог хэдэн тэрбумаар нь идчихээд гэдсээ илж байгааг ялгах хэрэгтэй та нар самарт явахгуй л байхгуй юу
2016-08-15
Зочин:
Samariin naimaachidtai mash changa khariutslaga tootsokhgvi bol khotoor neg khog uvchin khoyor boldlog shvvdee
2016-08-15
ганц самар биш:
Бас сонгино, жимс гээд л болц нь гүйцээгүй байхад түүж зарж байгаа нь байгалийн эсрэг гэмт хэрэг юм. Ийм бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийг биш харин жимс, сонгино, хуш мод тарьж ургуулж байгаа хүмүүсээ төр засаг бодлогоор дэмжих ёстой баймаар. Хэдэн жилийн дараа лав зэрлэг сонгино ургахгүй болно, яагаад гэвэл үр боловсорч унаагүй байхад нь түүгээд байгаа болохоор яаж дараа жил ургах билээ, ногооноор нь түүсэн сонгино ааггүй шүү дээ, үр нь унаж, иш нь хагдарсан хойно түүсэн зэрлэг сонгино мөн ч аагтай, нүнжигтйэ эд шүү
2016-08-15
зочин:
Түүхий самар хотод зардагыг болиулмаар бна.Нөгөө хууль дүрэм хяналт шалгалт хаачив аа.
2016-08-15
za hutsaa fisida mimi:
Ungursun neg hoyr jil ih hetsuu bailaa sh dee huurhui humuus samrand yavj l jaahan yum olj doloohgui bol michin jiliin huiten uvliig yugaaraa davah bilee chi yamar gal dotor ni orj suugad shataj dulaatsuulah bish harin tuuhii samariig zaaval chanaj ideerei ugui bol nurmand bulj iddeg yum sh dee
2016-08-15
Zochin:
Hot dotor tuuhii samar zardgiig boliulmaar baina , yaduu gedgeer dalimduulj bukh yumiig suitleh bolj , huuli uilchildeg baimaar baina,eh ornii bayalgiig ene yduu gesen humuus samarch duuslaa,unen heregtee bol yaduus bish
2016-08-15