Цэргийн командлагчийг устгасан гэв
2016-08-16

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах АНУ-ын элчин сайдын яамны гадна тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг халдлагаар нэг хүн амиа алдсан гэнэ. Тэгвэл энэхүү халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тус бүлэглэл Кабул хотын халдлагаар АНУ-ын цэргийн командлагч амиа алдсан гэж мэдээлжээ. Мөн твиттер хуудастаа “Бид америкчуудыг гол байгаа болгоно” гэж жиргэсэн байна.  

 

Хэт даврагчдын мэдэгдсэн шиг АНУ-ын цэргийн командлагч амиа алдсан гэх мэдээллийг Кабул дахь АНУ-ын элчин сайд батлаагүй гэнэ. Кабулын Цагдаагийн газар “Халдлагаар нэг хүн амиа алдсан. Удахгүй амиа алдсан иргэний хэн болохыг тогтоох болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Rrrr:
Amerik chadrah yun garz b.naa boloh butehgui buhnii uurhai dorvon zuun saya dundrahgui ee
2016-08-17
ХЭХЭ:
ЭНЭ МУУСАЙН ЛАЛУУД УУ
2016-08-16