Кофены тусламжтай биеэ эмчлэх 7 арга
2016-08-17

Канадын “www.remedist.net” сайт кофены тусламжтай эрүүл болох аргаас нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Өглөө сэрсэн даруйдаа хар кофе уух нь зүрхний эмгэгээр өвчлөх магадлалыг бууруулдаг болохыг Харвардын их сургуулийн эрдэмтэн Дональд Хенсрид тогтоожээ.

 

Зөвлөгөө №2

 

 

Кофе уух үедээ элсэн чихэр бус элсэн чихэр орлуулагч хэрэглэж занших хэрэгтэй. Энэ арга таныг чихрийн шижингээр өвчлүүлэхгүй. Чихэр орлуулагч таныг таргалуулахгүй.

 

Зөвлөгөө №3

 

 

Кофе уух үедээ хөнгөн зууш буюу амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Энэ таны жинг барих болно.

 

Зөвлөгөө №4

 

 

Өдөрт гурван аяга хар кофе уух нь биед эерэгээр нөлөөлдөг байна. Кофе таны биеэс хорт бодисыг гадагшуулна.  Гэхдээ та кофегоо ойрхон ууж болохгүйг сана. 4-5 цагийн зайтай кофегоо уугаарай.

 

Зөвлөгөө №5

 

 

Чихэргүй сүүтэй кофе хоолны дуршилыг сэргээж, таны ходоодыг хэвийн үйл ажиллагаанд оруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

 

Зөвлөгөө №6

 

 

Какоа ихтэй кофе таны тархины үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолтыг сайжруулдаг. Оюутнууд хичээлд орохоосоо өмнө кофе уух нь сайн.

 

Зөвлөгөө №7

 

 

Халуун кофег даавуунд жингээгээд арьсан дээр үүссэн сорви болон нөсөөт толбыг арчихад бүдгэрдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
boolij uz:
naad buh zuvluguu chin hunii biyed asar hortoi zuvluguu bna. bitgii iim hudal medeelel taraaj bai. hezeech huniig horoor emchildeggui yum.
2016-08-17