Елена Исинбаева зодог тайлав
2016-08-21

 

ОХУ-ын нэрт тамирчин, олимпийн хошой аварга, тулгууртай харайлтын тамирчин  Елена Исинбаева албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдсэн талаар "TASS" агентлаг дамжууллаа.

 

Тэрбээр Рио Де Жанейро хотноо болж буй зуны олимпийн үеэр ийнхүү мэдэгдэж, үнэнч фэнүүдээсээ уучлалт гуйсан байна.

 

Тамирчин бүсгүй дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчлэн тогтоосон билээ.  ОХУ-ын тамирчид зохион байгуулалттай сэргээш хэрэглэсэн гэх дуулианаас болж тэрбээр Риогийн олимпод оролцох эрхгүй болсон юм.

 

Сүүлийн үеийн мэдээгээр тэрбээр ОУОХ-ны Тамирчдын комиссын гишүүнээр сонгогдсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин