1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн бол хөдөлгөөнд оролцохгүй
2016-08-21

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ.

 

Зуны хязгаарлалтын бүсэд өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэх юм.

 

Өнөөдөр буюу 08 дугаар сарын 21, мөн 28-ны Ням гарагуудад 1, 3, 5, 7, 9 дугаарын тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.

Shuud.mn
Сонин хачин