Террористууд 1700 цэргийг цаазалжээ
2016-08-23

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл 2014-2016 оны хооронд Иракийн чөлөөлөх армийн 1700 орчим цэргийг цаазалсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Террористууд цэргүүдийг тулааны үеэр барьцаалж, эрүү шүүлт тулгаж амийг нь хөнөөсөн байна. Мөн зарим цэргүүдийг буудан хороохоос гадна амьдаар нь шатаасан хэмээн тус улсын Хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.

 

Иракийн Тикрит хотноо цэргүүдийг олноор нь хөнөөсөн байна. Саяхан албаныхан цэргүүдийг бөөнөөр нь оршуулсан газрыг олж, таних ажиллагааг эхлүүлсэн гэнэ.

 

Мөн террористууд барьцаалсан цэргүүдийнхээ гэр бүлийг нь цаазалжээ.

 

Иракийн Батлан хамгаалах яам “Террористууд 1700 орчим цэргийг хөнөөсөн. Гэхдээ тэдний цогцос олдсон учир бид энэ тоо баримтыг гаргасан. Цаашлах тусам амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин