Кидман хүргэнтэйгээ уулзжээ
2016-08-23

 

Холливуудын нэрт жүжигчин Том Круз болон Николь Кидман нарын өргөмөл охин Белла Круз өнгөрсөн оны аравдугаар сард хуримаа хийсэн билээ. Тэрбээр эцэг, эхийнхээ зөвшөөрөлгүйгээр хуримаа хийсэн байна. Том өнөөг хүртэл тус хуримыг хүчингүй хэмээн мэдэгдэж байгаа бол Кидман охиныхоо сонголтыг хүндэтгэхээр шийдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр охиныхоо нөхөр Макс Паркертэй уулзсан байна. Кидман твиттертээ “Олон зүйлийг ойлгуулсан уулзалт боллоо. Би энэ өдрийг хэзээ ч мартахгүй. Тэд жаргалтай байхад л хангалттай” гэж хэлжээ.

 

Беллаг жирэмсэн хэмээн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Уг мэдээллийг Белла эрс үгүйсгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин