Эва Лонгория: Нөхрөө мэдэх тусам илүү ихээр дурладаг
2016-08-23

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория өнгөрсөн амралтын өдөр Vogue сэтгүүлд ярилцлага өгчээ.

 

 

-Таныг наснаасаа залуухан харагддаг талаар хэн нэгэн хэлж байсан уу. Та үнэхээр гайхалтай бас залуухан харагдаж байна?

-Тиймээ, энэ үгийг байнга сонсдог. Энэ үгийг сонсох бүртээ цүнхэндээ байгаа бяцхан толиндоо өөрийнхөө төрхийг харж, тэднийг үнэн болон худал ярьж буйг шалгадаг. Мөн энэ үгийг сонсох болгондоо илүү сайхан, илүү залуу харагдахыг хүсдэг. Өдөр бүр биш гэхэд сардаа нэг удаа нүүрнийхээ будалтыг өөрчилж, шинэ хувцас худалдан авахыг зорьдог. Хачирхалтай сонсогдож буй ч бидний мөрөөдөлд хязгаар, төгсгөл гэж үгүй. Би магтуулахыг хүсдэг. Сайхан, гайхалтай гэдэг үг сонсохыг хүсдэг. Миний сул тал бол хүний үгэнд их амархан итгэх. Тиймээс л хайр дурлалын салбарт тийм ч их амжилт олохгүй байгаа хэрэг.

 

-Та хэдхэн сарын өмнө хуримаа хийсэн.

-Тийм ээ, үнэхээр гайхалтай. Би одоо хүртэл хуримаа хийсэн гэдэгтээ итгэхгүй сууна. “Үнэхээр би айлын эзэгтэй болсон гэж үү” хэмээн өөрөөсөө байнга асууна.

 

-Та Мексикийн тэрбумтан Хосе Антино Бастонтой хуримаа хийсэн. Та хоёрын харилцаа сайн биз дээ?

-Мэдээж хэрэг. Бид хоёр хуримаа хийгээд гуравхан сар болж байна. Тиймээс бид шинэхэн хос. /инээв/ Тэр минь их ажилтай ч гэсэн надад үргэлж цаг гаргадаг. Бид их удаан болзсон. Энэ хугацаанд би түүнийг хангалттай таньсан хэмээн бодож байсан ч хуримаа хийснийхээ дараа үгүй гэдгээ ойлгосон. Нөхөр минь тун эелдэг гэдгийг маш сайн ойлгож байх шиг. Нөхрөө мэдэх тусам илүү ихээр дурладаг.

 

-Хүүхдийн талаар. Энэ талаар мэдээж ярилцсан биз?

-Бид нэг гэр бүл. Тиймээс бүх асуудлаар нээлттэй ярилцдаг.

 

-Та 40 настай. Ээж болоход хэтэрхий оройтож байна гэж бодохгүй байна уу?

-Үгүй ээ. Би өмнө ч гэсэн хэлсэн. Надад тохиолдсон баяртай мэдээгээ бусдаас нууцлахгүй гэж?

 

-Тийм учраас л та хуримын ёслолоо бусдаас нууцлаагүй хэрэг үү?

-Тийм ээ.

 

-Та болж жүжигчин. Гэхдээ сүүлийн үед урлагаас нэлээн хол байх шиг. Тэрбумтантай гэрлэсэн учир кино урлагаас холдсон хэрэг үү?

-Үгүй ээ. Кино урлаг миний бүх зүйл. Би кино урлагаас хэзээ ч холдож чадахгүй байх. Удахгүй миний тоглосон бүтээл нээлтээ хийх болно. Би өнгөрсөн хугацааг зөвхөн хувийн амьдралдаа зарцуулаагүй.

 

 

-Викториа Бекхэм таны хуримын гэрч, мөн таны сүйт бүсгүйн даашинзыг урласан?

-Би энэ гайхалтай бүсгүйгээр үргэлж бахархдаг бас итгэдэг. Тийм учраас л хамгийн чухал өдрөө түүнийг хажуудаа байлгасан юм. Мөн түүний урласан даашинзыг өмсөхийг их хүссэн. Миний хамгийн сайн найз бол Викториа Бекхэм. Би цөөхөн хэдэн хүнд итгэдэг. Тэдний нэг бол энэ бүсгүй. Түүний гадаад төрх дэгжин бас загварууд нь гайхалтай. Түүний загвар зохион бүтээх авъяас гэнэт тодроогүй. Тэр хамтлагт байхдаа л тоглолтынхоо хувцас болон нөхрийнхөө хувцасны загварыг гаргадаг байсан. Би түүнд итгэдэг учир түүний зохион бүтээсэн даашинзыг өмсөөд олны өмнө гарахдаа эмээдэггүй. 

 

-Та Харпер Бекхэмийн загалмайлсан эх?

-Тиймээ. Харперийн загалмайлсан эх болсон минь энэ амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай зүйл.

 

-Тони Паркерээс салаад та олон залуутай нэр холбогдсон.

-Амьдрал өөрөө сугалаа. Азтай нь л сугалаанаас хэдэн саяыг олдог.

 

-Та Тонигоос салаад нэлээн удлаа. Та хоёрын хөндий харилцаа сайжирсан уу?

-Тийм ээ. Цаг хугацаа нүд ирмэхийн зуурт өнгөрч байна. Бид салаад 5-6 жил болж байна. Салалтын дараа нэг нэгэнтэйгээ уулзахад тухгүй байсан. Одоо бидний харилцаа бага зэрэг сайжирч, нэг нэгэнтэйгээ ярилцахад эвгүй байхаа больсон. Гэрлэлт гэдэг ариун нандин зүйл. Ялангуяа манай гэр бүлийнхэн гэрлэлтийг их үнэ цэнэтэй гэж үзэж, ач холбогдол өгдөг. Ээж минь хүмүүжүүлэхдээ салалт бол сонголт биш гэж заадаг байсан. Хайр сэтгэлийн харилцааг хатуу чанд барьж, хянаж болдоггүй. Олон хүн түүнийг үзэн ядаж, буруутгадаг. Харин би үүнийг хүсээгүй. Түүнийг хайрлахад, түүнтэй гэрлэхэд, долоон жил хамт байхад шалтгаан байсан. Тэр шалтгаан үгүй болоогүй тул би түүнийг үзэн ядахыг урьтал болгохыг хүсээгүй. Бид салцгаасан ч хоёулаа жаргалтай амьдарч байна.

 

-Хүмүүс таны үгэнд бус шар хэвлэлүүдэд их итгэдэг?

-Тиймээ. Би тэдэнтэй хэрэлдэх завгүй. Гэхдээ ганцхан удаа л гуйя. Би камерын өмнө гарахдаа үзэгчдийг хуурч, өнөөдөр 50 хувьтай, маргааш 100 хувьтай жүжиглье гэж боддоггүй. Та бүхний мэдээлэл 100 хувь үнэн  байх хэрэгтэй. Худал мэдээллээс болж олон уран бүтээлчийн амьдрал там болж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Huga:
Za da medehgui de.ene hediin suuj niileh salah n toogoo aldaa biz.jiliin daraa oor nohort duralchihsan yavdag humuus.shaaal hudlaa
2016-08-24
зочин:
Сайхан байна, аз жаргал хүсье.
2016-08-23