Италид газар хөдөллөө
2016-08-24

Италийн төв хэсэгт 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологи судалгааны төвийн мэдээллээс иш татан “ВВС” агентлаг мэдээллээ. Чичирхийлэл Ром хотод мэдрэгдсэн талаараа оршин суугчид өөрсдийн нийгмийн сүлжээгээрээ мэдээлсэн байна.  

 

Газар хөдлөлт орон нутгийн цагаар 3.36 цагт Акуила хотын хойд хэсэгт болжээ. Италийн Гамшгаас хамгаалах төв “Газар хөдөлтийн чичирхийллийн үеэр иргэд ямар нэгэн ноцтой хохирол амсаагүй. Мөн хүний амь нас эрсдээгүй” гэж мэдэгдсэн байна. Акуила хотноо 2009 онд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 300 хүн амиа алдаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин