Бритни буян үйлдэв
2016-08-24

Попын гүнж Бритни Спирс буян үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. АНУ-ын Луизиана мужид их хэмжээний бороо орсны улмаас үер бууж, таван хүн амиа алдсан юм. Мөн хагас сая орчим хүн орон гэрээ алдаж, түр хорогдох байруудад амьдарч байна.

 

Ерөнхийлөгч Обама мужийн иргэдэд туслалцаа үзүүлэхийг Луизиана мужийн иргэдтэй уулзах үеэрээ уриалсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн уриалгыг Бритни хүлээн авч, 100 мянган ам.доллар болон хоол, хүнс хандивлахаар болжээ. Тэрбээр Луизиана мужийн иргэн юм.

 

Бритни инстаграмдаа “Би үнэхээр харамсч байна. Олон хүн амиа алдсан гэдгийг сонсоод их сэтгэлээр уналаа” гэж бичжээ. Тэрбээр мөн тус мужийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран буяны тоглолт зохион байгуулахаар болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин