Европын шилдэг тоглогчоор Роналдо тодорлоо
2016-08-26

 

Өнгөрсөн шөнө Францын Монако хотноо 2016/17 оны улирлын Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалааг тодруулах үйл ажиллагаа боллоо. Энэ үйл ажиллагааны үеэр "Европын оны шилдэг" тоглогчыг тодрууллаа. Улирлын шилдэг тоглогчийн төлөөх эцсийн шалгаруулалтанд А.Гризман, К.Роналдо болон Г.Бэйл нар шалгарч үлдсэн. К.Роналдо сүүлийн 5 жил шилдэг 3-т шалгарч үлдээд байгаа бол Г.Бэйл болон А.Гризман нар анх удаагаа шилдэг 3-т шалгарч үлдсэн бөгөөд УЕФА-гийн харъяа 54 улс орнуудын дунд явуулсан санал асуулгаар 31 настай Реал Мадрид багийн Португаль довтлогч өнгөрсөн улиралд Аваргуудын лиг болон Франц-д зохиогдсон ЕАШТ-үүдэд амжилттай оролцон түрүүлсэн  Криштиан Роналдо хамгийн их санал авсанаар хоёр дахь удаагаа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин