Жорж Клуни: Хүн зөвхөн хосоороо амьдрах ёстой
2016-08-26

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни уран бүтээл болон хувийн амьдралынхаа талаар “Esquire” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таны хувийн амьдрал бүхний анхаарлыг татдаг. Заримдаа бусад шиг энгийнээр амьдрахыг хүсдэг үү?

 

-Мэдэхгүй юм. Бусдад ямар байдгийг би мэдэхгүй. Өнөөдрийн амьдралыг бий болгохын тулд би их хөдөлмөрлөсөн. Тиймээс би өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Дэлхийгээс өөр л ертөнцөд амьдрахыг хүсч байна. Тэрнээс биш өнөөдөр зогсч буй газраасаа хөдөлмөөргүй байна.

 

-Ирээдүйд юу болоосой хэмээн хүсч байна?

 

-Тийм ч их битгий өөрчлөлт гараасай. Гэхдээ ирээдүйд би аав болохыг чин сэтгэлээсээ хүсч байна.

 

-Мэдээж энэ бүхэн боломжтой. Тиймээс их санаа зовох хэрэггүй байх?

 

-Тийм байх.

 

-Өнгөрсөн хугацаанд кино урлагаас залхах үе байсан уу?

 

-Хааяа иймэрхүү бодол төрдөг байсан. Мэдэхгүй хэтэрхий их ачаалал авсны дараа л иймэрхүү бодол төрдөг. Хааяа энэ бүхнийг хаяад зугтаамаар санагдах үе бий. Гэхдээ би мэргэжилдээ хайртай бас дуртай. Хэн ч намайг жүжигчин бол гэж хүчлээгүй. Би хүсэл мөрөөдлөөрөө л энэ мэргэжлийг сонгосон.

 

-Таны кино урлагаа орхино гэж бичдэг хүмүүст “Энэ бүхэн худлаа” хэмээн хэлж байна уу?

 

-Тийм ээ. Найруулагч намайг ажилд урихгүй байвал би өөрийн хүсэлтээр дараагийн жүжигчиндээ боломж олгоно. Харин би хэрэгтэй газар байх болно.

 

-Та өнгөрсөн үеэ хэр дурсдаг вэ?

 

-Би өнгөрсөн үеэсээ ичдэггүй. Чи өмнө нь хэн байсан гэдэг одоо хүмүүст хэр чухал гэж.

 

-Холливуудын од болоогүй байсан бол.

 

-Мэдэхгүй юм. Мэдээж би боломжийн амьдралтай, багагүй мөнгөтэй хүн байх байсан. Тиймээ би аль ч цаг үед амьдралаа сайхан байлгахын төлөө тэмцэх болно. Хүн бүхэн сайхан амьдрах хэрэгтэй. Бидэнд муухай амьдрах эрх байхгүй. Бурхны номонд “Хүн биеийг олохын тулд бид асар их тэвчээр гаргадаг” гэсэн байдаг. Тиймээс сайхан л амьдрах хэрэгтэй. Хүн хайрлуулж, дурлуулах үүрэгтэй. Хүн зөвхөн хосоороо амьдрах ёстой.

 

-Та үнэхээр сайхан хэллээ?

 

-Баярлалаа.

 

-Таны гэргийг нэг үгээр тодорхойлбол “гайхалтай” гэмээр. Тэр мэргэжилдээ сайн мөн үзэсгэлэнтэй. Яг л танд зориулсан мэт.

 

-Тийм ээ, би энэ бүхнийг мэднэ. Бид анх танилцаж байхад бороо орж билээ. Бусад хүмүүс бороог буруутгаж, үдэшлэгийг нь баллалаа хэмээн буруутгаж байхад Амаль “Ямар сайхан юм бэ. Гэртээ нороод харих болно” гэж хэлж билээ. Энэ үгийг сонсоод Амалийг бусдаас онцгой гэдгийг нь мэдсэн.

 

-Түүнийг байнга шүүмжилдэг. Энэ талаар?

 

-Надаас илүү сэтгэлийн тэнхээтэй. Тэрний мэргэжил сэтгэлийн тэнхээ их шаарддаг.

 

 

-“Клуни сална” гэх мэдээлэл байнга цацагддаг. Яагаад та хоёртой холбоотой сөрөг мэдээллүүд гараад байдаг юм бэ?

 

-Бусдын яриа надад тийм ч сонин биш. Зүгээр л гэр бүлийг минь тайван орхихыг хүсч байна. Бид жаргалтай амьдарч байна. Бидний аз жаргал бусдад тийм чухал гэж үү.  Та нарт бидний аз жаргалыг бусниулах болон үгүй хийх эрх байхгүй. Би ийм ч ууртай хүн биш л дээ. Ерөнхийдөө тайван байхыг хичээдэг. Гэхдээ гэрлэлтийн дараа бидний талаар гарах цуу ярианууд намайг бухимдуулах болсон. Цуурхал гэдгийг мэдсээр байж би бухимддаг.

 

-Та бол алдартай.

 

-Одоо л ойлгож байна. /инээв/

 

-Амаль таны амьдралыг хэрхэн өөрчилж байна?

 

-Бүхэлд нь. Ерөнхийдөө би айлын эзэн шиг аашлах болсон. Надад энэ бүхэн таалагдаж байгаа. Өглөө бүрийг түүнийхээ хажуунаас эхлүүлдэг. Бидний сонирхол бол халуун өтгөн кофе. Кофегоо уугаад л ирээдүйн талаар ярилцаж эхэлнэ. Тиймээ бидэнд л үнэ цэнэтэй тэр мөч хамгийн жаргалтай.

 

-Хэвлэлүүд таны эхнэрийг хэтэрхий туранхай хэмээн шүүмжилдэг?

 

-Амалийн бүх зүйл надад таалагддаг.

 

-“Money Monster” кино ирэх тавдугаар сард нээлтээ хийнэ. Та энэхүү уран бүтээлд өмнө нь хамтран ажиллаж байсан Жулия Робертстэй хамтран ажилласан. Киноныхоо тухай?

 

-Шууд нэвтрүүлгийн үеэр барьцаалагдаж буй хөтлөгчийн тухай өгүүлнэ. Энэ киногоор бид эдийн засаг улс орон, хүнийг хэрхэн өөрчилж буйг харуулахыг зорьсон. Нэвтрүүлгээр бид эдийн засаг гайхалтай байна, өсч байна гэх мэтээр ярьдаг. Гэхдээ тэр хэдэн зураас яг үнэнг хэлж байна гэж үү. Сайн мэдэхгүй юм. Харин буутай эр намайг барьцаалан, тэсрэх бөмбөгтэй хантааз өмсүүлээд яг одоо үлгэр ярихаа зогсоохыг шаарддаг. Ухаантай хүн бүрийн үзэх кино санагдсан. Жулия Робертс бол гайхалтай жүжигчин, гайхалтай бүсгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин