Төрийн дампуурлыг засахын төлөө хамтдаа зүтгэе
2016-08-26

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ 

 

Монгол Ардын Нам 2016 оны зургадугаар сард болж өнгөрсөн Улсын Их хурлын ээлжит сонгуульд Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэсэн уриатай, улс орныхоо нийгэм, эдийн засгийн бодлогын алдааг засч хөгжүүлэх хөтөлбөртэй орсон бөгөөд сонгогчид, ард иргэд маань манай намын дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийг дэмжиж саналаа өгсөн.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ.” гэж  заасны дагуу Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсгийг байгуулан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсрууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг Монгол Ардын Намын УИХ-ын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон УИХ-аас батлан гаргасан хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдэд тулгуурласан болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 заалтаас бүрдэж байна.

 

Хөтөлбөрийн эдийн засгийн бодлогын бүлэг нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 1 дүгээр үе шатны зорилтууд, Эдийн засгийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 2 дугаар үе шатны зорилтоос бүрдсэн. Эхний үе шатанд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хамааралт байдлыг аажмаар бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зохистой арга хэлбэрээр зөөлрүүлж, эдийн засгийн дархлааг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хоёрдугаар үе шатанд тогтворжиж байгаа макро эдийн засгийн орчныг улам бэхжүүлэх, цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийн эрчимжүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжин, эдийн засгаа тэтгэх явдал манай Засгийн газрын гол зорилтын нэг байх болно. Ажлын хэсгийн боловсруулсан хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 8 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаан болон 8 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит бус, өргөтгөсөн хуралдаанаар тус тус хэлэлцээд, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна.

 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа нь төрийн бодлогын залгамж чанарыг дээдлэн ажиллах ёстой. Иймээс өмнөх жилүүдэд УИХ-аас тодорхойлон гаргасан дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, мастер төлөвлөгөө зэрэг баримт бичгээр нэгэнт тодорхойлогдож, хэрэгжиж ирсэн улс орны болон салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол улс олон улсын байгууллагуудын өмнө гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, өмнөх жилүүдэд авч ашиглаж ирсэн зээлийн төлбөрийг гүйцэтгэх, мөн цаашдын урт, дунд хугацааны хөгжлийн асуудлаар хамтран ажиллах үүргээ биелүүлэн ажиллах болно. Цаашид шинээр батлагдан гарах улс орны дунд хугацааны хөгжлийн үндсэн баримт бичгүүд, салбаруудын мастер төлөвлөгөө, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өрийн удирдлагын стратеги зэрэг бодлогын баримт бичгүүд нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үзэл санаа, хэтийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх учиртай гэж бид үзэж байна.

 

Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, хот суурины орчимд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, ложистик сүлжээг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлж, гадаад зэх зээлийн эрсдэлээс шууд хамаарах хамаарлыг бууруулах болно. Манай улсын эдийн засгийн нэг чухал үндэс болсон мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих, малчин тариаланчдынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол малчин, Монгол мал малжуулах хөтөлбөр, Атрын III-р аян, Эрүүл хүнс Эрүүл Монгол хүн, Мах сүүний анхдугаар аян зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулахаар боллоо. Эдийн засгийг төрөлжүүлэх өөр нэг боломж болох аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн хамт, хөдөө аж ахуйн түүхий эдийг илүү үнэ цэнд хүргэж, экспортод гаргах боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн Засгийн Газрын яамдын бүтцэд үйлдвэрлэлийг дэмжих, нэмэгдүүлэх, нэгжийг байгуулж өгсөн болно. Улс орны хөгжлийн нэг гол тулгуур болох Хүний хөгжлийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж байна. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгалаа. Хүнээ дээдэлсэн, хүн төвт бодлогыг чухалчилж, эдийн засгийн хямралтай хүнд үед төрийн анхаарал дэмжлэгийг бууруулахгүй байхыг зорьсон.

 

Дэлхий нийтийн өмнө тулгамдсаар байгаа байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчинд ээлтэй аж ахуйг эрхлэх, байгалийн нөөц баялагийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлсэн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Улс орныхоо урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд бид эдийн засгийн өсөлт, хөгжлийн үндсийг бий болгож байгаа хүчин зүйлүүддээ өөрчлөлт оруулах шаардлагатай цаг хугацаа тулгарсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөгжлийн бодлогын гол чиглэл нь эдийн засгийн төрөлжилтийг бүрдүүлэхээс гадна өсөлтийг бий болгож байгаа хүчин зүйлээ төрөлжүүлэх, бүтээмж, үр ашигт тулгуурласан, улмаар шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийн суурийг хөгжүүлэхэдчиглэгдэнэ. Энэ үүднээс бид үйл ажиллагааны хөтөлбөртөө эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилтыг дэвшүүлээд зогсоогүй, улс орны цаашдын хөгжлийн зөв бодлого, чиглэлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн асуудалд ихээхэн анхаарал хандуулсан. Цаашдын урт хугацааны хөгжлийн үндэсийг шат дараалалтай бүрдүүлэх зорилгоор шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжил, үүнийг бусад бүхий л салбарын хөгжилд хэрхэн үр бүтээлтэй ашиглаж болох тогтолцоог бүрдүүлэхийг зорих болно. 

 

Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн бүхий л зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд урьдчилсан тойм тооцоогоор 26,9 их наяд  төгрөгийн хөрөнгө санхүүгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоололыг Сангийн яам, ажлын хэсгээс тооцон гаргаад байна. Эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан, гадаад худалдаа, экспортын орлого буурсан, төсвийн зарлагыг хэмнэх шаардлагуудтай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааны эхний 2 жилд хөрөнгийн эх үүсвэр нилээд хэмжээгээр дутагдах, хүрэлцэхгүй байх эрсдэл өндөр байхаар байна. Иймээс эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээг аль болох богино хугацаанд авч хэрэгжүүлэн макро эдийн засгийн тогтворжилтийг хангаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тааламжтай, тогтвортой орчин нөхцөлийг бүрдүүлэх нь нэн тулгамдсан асуудал болж байна. Эдийн засгийн хямралтай байдлыг хурдан шуурхай засч, даван туулахын тулд бид ярьж шүүмжлэх биш, хийж зүтгэхийг урьдал болгох хэрэгтэй байна. Засгийн газар, Монголбанктай хамтран Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд уг төлөвлөгөөг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд макро эдийн засгийн болон гадаад зах зээлийн орчин төдийлөн тааламжтай бус байгаа өнөөгийн нөхцөлд бид тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн УИХ, Засгийн газар, Монголбанк төдийгүй хувийн хэвшил, олон нийт, ард иргэдийн идэвхитэй оролцоо, хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал болж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай тогтоол батлагдан гармагц бид Засгийн газрын хуралдаанаар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа шуурхай орохоор төлөвлөн ажиллаж байна. Иргэдээ ядуурлаас аварч, эх орноо өрийн дарамтаас салгаж, эдийн засгаа хямралаас гаргаж, төрийн дампуурлыг засахын тулд хамтын эв хүчээр хамтдаа нэгдэн зүтгэхийг та бүхэндээ уриалж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталж өгөхийг хүсье.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан өөрсдөө цалингүй ажиллаж дампуурлаас авар. Та нарын идэж завшсан хөрөнгө цаингүй ажиллахад чинь хүрээд илүү гарна. Хөрөнгө орлогын мэдүүлгээр нь тооцож татварыг хураа. Урьд нь төлсөн эсэхийг тогтоож зөрчлийг арилга.
2016-08-28
хүн хүн:
Үнэн сэтгэлээр төрөө заснаа гэвэл хулгайч луйварчин гадний тэжээвэрүүдийг төрөөс хөө Гэмт хэрэгтэн нарын шүүхээр шалгуул Үүний дараа бүх зүүль өөрөө л засарна
2016-08-28
МАН-ыхан ЗҮТГЭНЭ:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай
2016-08-27
МАН-ыхан ЗҮТГЭНЭ:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай
2016-08-27
Зочин:
Төрд төрлийн аргаар орж ирсэн мэргэжилгүй, мэргэжлийн бус олон хүн байгаа түүнийгээ болиул л даа. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг л ядаж мэргэжлийнх нь дагуу ажилд авахаа мэдэдгүй хүмүүс байна шүү. Арай л эмчийг өөр хүнээр хийлгэхгүй юм даа. Тээвэр дотор сэтгүүлч, орчуулагч нар ирээд ямар ажмил хийх вээ. бүр инээдтэй.
2016-08-27
zzz:
Ene yariad umand chin heregjyyleh dood salbariin hynd surtaltai hymyys chin ih saad bolood baidagiig medej baina, neg zovshoorol bichig avah bolohoor yanz byriin shaltag heleed heden saraar uyad baidag chin hogjild ih saad bolj, ard tymend ih gai bolj baina,,,,yamduudiinjijig darga nar ih hahuuli, ashig harj baina, hyanalt ih tavih heregtei baina,,,
2016-08-27
хүн хүн:
ОФФШОР дансны хэргийг нэн түрүүн нэг тийш нь болго Монгол улсыг ийм болгосон хулгайч луйварчин нарын Хулгай луйвараар олсон мөнгө наад дансанд чинь би Монгол өргүй Хуугайч нар энэ маягаар хулгайлаж луйвардаж нуусан наад даансанд чинь бидний өр гээд байгаа бүх мөнгө би Ерөнхий сайдаа АТГхуртан өг наад хулгайч нараа Шудраг л хүн юм бол Энгэж чадагүй бол чи бас хулгайч л юм байна
2016-08-27
Зочин:
Өдөр тэтгэврий багсагаж тэтвэврийн доод хэмжээх өсгөх хэрэгтэй үүнийг маш хурдан хийх хэрэтэй одоо төгөгний ханш хурдтай унсаар байна
2016-08-27
ИРГЭН:
Хаа хаа хаа Монгол төрийг хэн ийм болгосон бэ Хулгай луйвираар хэт баяжсан эрх мэдэлтэн нар шүү дээ Гадаадын луйварчин нарын тэжээвэр МАНАНнэртэй сүрэг ноход Монгол төрийн нуруунд 25 жил завсаргүй зайдлаж Эрх мэдэл хулгай луйвар хээл хахуулын төлөө хоорондоо хэмлэлдэж өрсөлдөж булаалцалдаж хулгай луйвар хийж Газар нутаг баялагыг минь хахуулийн мөнгөөр гаднийханд өгч Уулийг тал болгож, талийг там болгож, ус мөрөн ,аршаан булаг, нуур цөөрмийг, ширээж, Монгол төрийг алавийг хахуул хулнай луйварын үүр болгох бөхөс арчигч бууны нохой нараар дүүргэж Ард түнийг ядуу зүдүүгийн туулд хүргэж улс ороныг өрний хоол болгож хулгайлсан луйвардан мөнгөө гадагш нь гаргаж нууж ард түмний толгой дээр өтгөн жингэнээ гараж Дархан цаазтай Богид уулийн амаар дүүрэн үнэтэй харш босгож тансаглаж суугаа хулгайч хахуулчан нар бол ӨНӨӨГИЙН МАН- АН ,ХЭМЭЭХИЙН ДОТРОХ ЭРХ МЭДЛИЙН ОРИГЛОД ХҮРСЭН,МАНАН ,БҮЛЭГЛЭЛ ТЭДНИЙ БӨХСИЙГ ДОЛООГЧ ИТГЭЛТЭЙ ТЭЖЭЭВЭР ХУЛГАЙЧ НОХОД ШҮҮ ДЭЭ худлаа гэвэл богид уулийн ар ба Зайсангийн
2016-08-27
Зочин:
• Хүүхдийн мөнгө, цалин, тэтгэврийг огт хөндөхгуй нөөц Монголд бий. • төсвийн мөнгийг хэдэн саяар нь үр ашиггүй, давхар давхар гэрээ байгуулж, хувийн компаниудыг хохироож, өөрсдөө дундаас нь ашиг олсон магадлал бүхий албан тушаалтнуудын буруутай үйлдлийг яах гэж байна? • Энэ бүхнийг цэгцлээгүй байж хүүхдийн мөнгө, цалин хасаж, татвар нэмээд юухэв дээ
2016-08-27
иргэн:
МАН-ын гишүүдийнхээ тэтгэврийн зогсоох хэрэгтэй дараа нь бусад тэтгэврээ зогсооно биз Түүнээс биш хүүхдийн хорин мянга оюутны 70 тэтгэврийн насыг хойшлуулаад олигтой үр дүнд хүрэх сайн арга бишээ Ингэж байж түргэн хугацаанд энэ хүнд байдлаас гарна
2016-08-27
зочин:
уул уурхай, гадна дотны зээл ,тусламжаас хулгайлж, хумсалсалж Улс орноо дампуурлын ирмэгт оруулсан ОФФШОР данстай нөхдүүд болон элдэв төсөлийн мөнгө хөрөнгө завшигчидад ХАРИУЦЛАГА хүлээлгэх хэрэгтэй, Эд нараас болж жирийн иргэд ,өвгөд хөгшид, хүүхэд багачуул хохирогч болох ёсгүй, ингээд зүгээр өнгөрөөгөөд байж болохгүй, Хууль хяналтынхан болон АТГ энэ тал ажиллахгүй , хөдлөхгүй байгаа юм вэ, Наад нөхдүүд чинь асар их мөнгө төгрөг шамшигдуулж идэж ууж ОФФШОР данстай болцгоочихсон байгаа шүү дээ,
2016-08-27
Зочин:
TA NAR ENE HEREGGUI DED SAIDUUDAA XASAACHEE TEGEED TER XEMNELT MANALTAA XIIGEECH. TEGEJ ZADAXGUI BAIJ YUGAA XUDLAA YRIAD BAIGAA YM BE
2016-08-27
зочин:
гаднаас тэрбум тэрбумаар нь зээл авч өөрсдийнхөө данс руу хийж баяжсан хулгайч нарын ялыг ард түмэнд үүрүүлэх хэрэггүй.
2016-08-27
Туух:
Могголын толоо зурх сэтгэл байвал хэн байх ямар хамаатай юм ?монголын туухииг сайн уншиж ойлгох их чухал ? Монгол ториин толоо хятад араб орос гээд л бугд л зутгэж иржээ Туухээ сайн уншиж ойлгох хэрэгтэй ? Монголчууд оороо оорсдиигоо унагадаг шуу ?
2016-08-27
arda:
энхболд баяр мэтийн хулгайч луйварч манан ху ж аа нар байсан цагт Монгол төр доошоо л явна хараарай олон дарга дэд сайдаа цөөл дан мөнгөний хулгайч гар хөл болсон луйварч нэр бохмр дарга нар түүнээ халаад цэвэрлээ толгойгүй засаг төр...
2016-08-27
0000:
Tur barih byrdee uls orihoo san humrugiig hoosoldog hymyysees hol baih heregtei bus uu
2016-08-27
зочин:
МАН-ыг ахмадууд сонгодог хамтдаад хөгжих гээд байгаа юм бол тэтгэвэр тэтгэмжий нь хууль гаргаад зогсоогооч адилхан хүн шүү дээ Эсвэл ижил тэтгэвэртэй 250 мянган төгрөгийн болгох хэрэгтэй Иргэдээ алаг үзэх хэрэггүй
2016-08-27
доржоо:
С.Баярын засгийн газар оюутолгой таван толгойг өрөнд өгч улс даяар эрднийн хувь эх орны хишиг гэж тараачаад өөрсдөө хавай арал дээр өчнөөн арал бэлгэнд авч офшор дансанд монголын төгрөгийг харийн доллор болгон байршуулж байгааг та нар дампуурлын эхлэл гэж шудрагаар харах жудаг байгаа юм уу
2016-08-27
доржоо:
өмнө та нар улсыг дампууруулаагүй сайхан авч явсан юм байх даа. АН 4 жил төр барьсан чинь л улс орон ийм болчихсон юм байх даа. АН засгийн эрхэнд гарчаад өмнөх МАН ийм байж тийм байж тэдний гайгаас улс ийм болж гэж яншиж байлуу. Арчаатай хоншоортой байлдаа МАНгаруудаа
2016-08-27
ганаа:
мал эмнэлэг мандаад улс хөгжих үү айн
2016-08-27
доржоо.:
иргэдийнхээ тэтгэвэр халамж цалинг хянаж багасгаж хасаж танаж хамтарч зүтгэдэг юм уу
2016-08-27
Монгол:
Дампууруулсан эзнээ яллаач. Чадахгүй ш дээ.
2016-08-27
Д.Ганхуяг 99116570:
Түүх рүүгээ нргээд нэг хар. Биднийг хооронд нь алалцуулж байгаад л хамаг баялгийг үнэгүй хэн туух гээд байна. Төрийн дампууруулсан жинхэнэ эзэн хэн бэ? Энэ бол үлүн улсын эдийн засгийн алуурчид. Бүгд голын нэг талд гарч олон улсын эдийн засгийн алуурчид болон тэдний гар хөл бологчдын эсрэг тэмцэх хэрэгтэй байна.
2016-08-27
иргэн:
Улсын өмчийг үнэгүйдүүлж хувьдаа завшсан этгээдүүдийг шалгаж, хохирлыг барагдуулах
2016-08-27
Зочин:
Hunee deedelsen bodlogo haragdahgui bna shuu
2016-08-27
zochin:
Xenii dampuuruulsniig xentei xamjij zasax gd bgan be ter dampuuruulsan noxdvvdtei n xamj ard tvmen tuildaa xvrj bn yun xamjiltsax
2016-08-27
Зочин:
ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСАХ ГЭДЭГ БОЛ энэ засгийн үндсэн ажил шүү. Төрийг дампууруулсан нөхдүүд одоо ч байж л байна. Үр дүн нь шүлхий, цэцэг, урд өмнө байгаагүй мялзан төст өвчин. Ийм улс хүлээж авсан даа. МАл эмнэлэг мандах болов уу.
2016-08-26
ганаа:
мал эмнэлэг мандаад улс хөгжих үү айн
z:
oron suutsnii uniig buulgayaaaa.
2016-08-26
mongol hyn:
25-iin tatvar bol shuud hulgai ... Shudargaar bus uildel ... Yndsen huuliiig mun zorchij bna.... Boli l doo.... Manaihan uur uursdiin ulsiin ih hurliin tuluulugchid hyselt, shaardlaga ilgeeh heregtei ....
2016-08-26
Zochin:
Odoo nam bolj taltsalgui ali ali ny hamtarch ajillaj yavaj irsen, niitiin eh ashgiin telee odoo Mongol hun bur negdej ajillah heregtei baina bid ta nariin taltsahiig 25 jil harlaa, uneheer seherch yadarch baina
2016-08-26
Зочин:
ODOO CHINI TANAI NAMYN ZASAG , TUR BAIGAA SHUU , UURSDIIGUU L ZAS
2016-08-26
Зочин:
МАН 12 ОН ХҮРТЭЛ ДАМПУУРСАН БАИСНЫГ АН 4ЖИЛ БОНДЫН МӨНГӨӨР ТӨСӨВИИН АЛДАГДАЛАА НӨХӨЖ ЗООХОН АЖИЛ ХИИЖ АМЬ ТЭЭСЭН Ш ДЭЭ САИДАА
2016-08-26
Эсэргүйцэл:
2.5 саяаас дээш цалинд 25 -ийн татвар ноогдуулахыг эсэргүүцэж байна. Би лав МАН-ы улс төрчид та нарын бизнес болох үнэтэй байрны зээл төлж байгаа. Гэтэл дээр нь нэмээд дээрэмдэх болж байна уу. МАН ба АН-ын улс төрчид өнгөрсөн 26 жилд хулгайлсаныг буцаан хурааж авч улсаа босгоё.
2016-08-26
HUUHELDEI:
Yaaaaaag unen. SHARAA. Hairan ULS ORON, hugshid huuhed min.
2016-08-26
Soliot:
Ene UTSAN HUUHELDEI giin unshsan umand todorhoi um ogt alga. Bob booronhii yuug yaaaaj zasah saijruulah geed GUTSAAD baigaa HOOSON tolgoit be?. Yuu ch medehgui bn yaana daa Baagii.medeh Hun n udahgui ochno hogshoon.. Hooe ch Ordond ZURAG aa tabiulj NUDNII BULAI boloboo.
2016-08-26
Зочин:
Humichihsan ediin zasgiig maani samarch baina daa.Taanuus solongos kino baga uzej oi sanamjaa bitgii aldaarai.Songuul bolnoo.
2016-08-26
bgaa:
Yaj shiideh araga zam ni haana bgaa yum be. Tegne ingene gesen baahan yum bichsen bhii.
2016-08-26
Хозяин:
Авилгагч нартай хатуу тэмцэхгуй бол энэ дампуурлаас гарахгуй
2016-08-26
Зочин:
Дэмжихээс оор сонголт бна уу ?
2016-08-26