Рианна хайраа илчилжээ
2016-08-29

“MTV VMA”-ээс “Шилдэг поп дуучин” шагналын эзэн болсон дуучин Рианна шагналаа гардан авах үедээ реппер Дракет хайраа илчилсэн талаар “www.hollywoodlife.com” мэдээллээ.  Дуучин “Миний сэтгэл их догдолж байна. Би олон жил энэ үнэнийг нуулаа. Өнөөдөр сэтгэл их хөдөлсөн учир энэ нууцаа дэлгэмээр байна. Энэ танхимд миний сэтгэлийг булаасан нэг залуу байна. Драке би чамд хайртай” гэж хэлжээ.

 

 

Түүнийг ийнхүү хэлэхэд реппер эр тайзан дээр гарч, Рианнаг үнссэн байна. Тэднийг 2012 оноос хойш болздог, үерхдэг хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон. Гэхдээ уг мэдээллийг хоёр тал үгүйсгэдэг байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин