Ерөнхийлөгчийн ордны гадна дэлбэрэлт болжээ
2016-08-31

Сомалийн улсын Могадуши хотноо байрлах Ерөнхийлөгчийн ордны гадна өчигдөр 12.00 цагийн орчимд террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Террористууд ордны гадна тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв. Уг халдлагын үеэр 10 хүн амиа алдаж, 27 хүн шархтжээ.

 

Ерөнхий сайд Мухамед Абди Хаяр “Халдлагын үеэр Ерөнхийлөгч ордондоо байгаагүй, хуралд оролцож байсан” гэж мэдэгдсэн байна.

 

Амиа алдагсдын ихэнх ордны хамгаалалтын албаны ажилчид байсан гэнэ. Халдлагын алан хядах Аль Шабаб бүлэглэл захиалсан болохоо мэдэгдэж, өөрсдийн радиог “Andaluz”-ээр дамжуулан  “Бид удахгүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хөнөөх болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
007:
Могадеши
2016-08-31
zocjin:
Iim garchig tabihaasaa ichdeg bolovuu
2016-08-31
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-08-31