Диаз 44 нас хүрлээ
2016-09-01

Холливуудын нэрт жүжигчин Камерон Диаз өчигдөр 44 нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөө нөхөр Бэнжи Маддений хамтаар Нью Йорк хотноо тэмдэглэсэн байна.

 

Хос инстаграмдаа бороонд норон зогсч буй зургаа нийтлээд “Үүрд хамтдаа” гэж бичжээ. Бэнжи эхнэртээ 100 мянган ам.долларын үнэтэй очир алмаазтай хүзүүний зүүлт бэлэглэсэн аж. Тэрбээр инстаграмдаа “Тэр яг л нар шиг. Үргэлж инээдэг. Намайг үргэлж инээлгэдэг. Тэр үргэлж миний дэргэд байх ёстой” гэж бичжээ.

 

Хос өнгөрсөн оны долоодугаар сард Лос Анжелес хотноо нууцаар хуримласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аз жаргал хүсье
2016-09-01
Зочин:
54 bishuu??
2016-09-01