Лохан сүйт залуугаасаа салжээ
2016-09-01

Жүжигчин Лэндсей Лохан сүйт залуу ОХУ-ын тэрбумтан Игорь Тарабасовоос салсан тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн талаараа “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй инстаграмдаа “Найз залуу байхгүй. Ганц бие болсон. Тийм ээ салсан” гэж бичжээ.

 

Игорь, Лохан нар өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас болзож, хоёр сарын өмнө сүй тавьцгаасан юм. Лохан өнгөрсөн сарын 12-ний өдөр өөрийгөө жирэмсэн болсон хэмээн мэдэгдсэн билээ. Уг баярт мэдээнээс нэг өдрийн дараа Лохан сүйт залуудаа зодууллаа гэх дуудлагыг цагдаагийнханд өгсөн юм.

 

Цагдаагийнхан жүжигчний гэрт ирэх үед хаалга нь эвдэрхий, цонх нь хагарсан байжээ. Энэхүү үйл явдлын дараа хос тусдаа амьдрах болсон аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин