Чуулган үдээс хойш хуралдана
2016-09-02

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр  15.00 цагт хуралдуулахаар болжээ.  Хуралдаанаар     Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх аж.

 

 Мөн    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцнэ.

 

Чуулган хуралдахын өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар товлоод байгаа юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин