Татвар нэмж, тэтгэмж бууруулсан тодотгол
2016-09-05

Эрх баригчдын амлалт ажил хоёр алд дэлэм зөрсөн өдрүүд үргэлжилж байна. Ажлын байрыг шинээр бий болгон, цалин тэтгэврийг нэмж, эдийн засгийг сэргээх МАН-ын амлалт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж амжилгүй сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй хамт ард хоцорлоо.

 

Эрх баригчид улс мөнгөгүйдэж, санхүү данс улайж, эдийн засаг муугийн муу байгааг толгой сэгсрэн ярьцгааж байна лээ. “Бидний төсөөлж байснаас ч доогуур үзүүлэлттэй улс орныг хүлээж авлаа. Одоо цалинг хасч, татвар нэмэхээс аргагүй байдалд байна” хэмээн халаглацгаахыг нь харахаар “өнгөрсөн парламентад МАН засагт хамтарч, өнөөдрийн Ерөнхий сайд Сангийн тамгыг барьж байсан”-ыг олон нийт мартаагүй, мартах ч үгүй. УИХ-ын сонгуулиар мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа улс төсөв, мөнгийг нь бодолцсон баймаар. Өнөөдөр МАН хүүхдээ харж байгаа эхчүүдийг цалинжуулах байтугай хүүхэд бүрт мөнгө олгож чадахгүй, зорилтот 60 хувьд нь өгнө нэгдсэн байр суурь хүрчихээд байна.

 

Энэ оны төсвийг тодотгохдоо хэд хэдэн өөрчлөлт хийхээр тусгажээ. Ингэхдээ иргэд оршин суугаа байшин, авдаг цалингаасаа хамаарч татвар төлөхөөр болоод байгаа.

 

Улс баян бол иргэн баян гэсэн соц хэллэг ардчилсан нийгмийн тогтолцоотой зэрэгцэн өөрчилөгдөж, “Иргэн баян бол улс баян” болсон. Тиймээс ч өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хүч хөдөлмөрөөрөө хөлжиж, хөрөнгөжсөн хэсэг ч бий, хэн нэгнийг царайчлахгүйгээр амьдралаа авч яваа зарим ч бий. Нөгөөтэйгүүр төрөөс төрсөн тэрбумтнуудын бүлэглэл ч бий, төр, засгийн халамж шаардагдах хэсэг бүлгийнхэн ч байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин 2.5 сая төгрөгнөөс дээш цалинтай иргэд, 150 ам метрээс дээш талбайтай орон сууцтай өрх давхар татвар төлөхөд хотойгоод байх зүйлгүй гэж эрх баригчид тэдний өмнөөс ам бардам дуугарч байгаа. Түүнчлэн архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг нэмэхээр “65-ын бүлэг” санал нэгдсэн байна лээ.

 

Ер нь төсвийн тодотголын төсөл УИХ, Засгийн газар хооронд хэрүүл алим дэгдээж, албан тушаал горилоогүй заримынх нь шантаажийн бай болж байгаа бололтой.

 

Энэ оны төсвийг тодотгон батлахаас өмнө тэтгэврийн нас нь хүрч байгаа албан хаагчид өндөр насны тэтгэвэртээ гарах хүсэлтээ байгууллагадаа хүргүүлээд байна. Учир нь тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдад олгодог тэтгэмжийг 36 хүртэл сар байсныг 12 сар болгон бууруулж байгаа юм. Тухайлбал, Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байсныг 12 сар хүртэл болгохоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байна. Мөн төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарагахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгодог байсныг өөрчилж 1-12 сар болгохоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

 

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг 100 хувь төрөөс санхүүжүүлж байсныг 50 хувь болгон бууруулахаар тусгасан байна. Мөн  улс төрийн, төрийн өндөр, төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-30 хувь бууруулах, төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг 40 хувиас хэтрэхгүй байхаар, төрийн албан хаагчийн гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сар байсныг 3 сар болгон бууруулахаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа. 

 

Ирэх өдрүүдэд төсвийн тодотголын хэлэлцүүлэг үргэлжилнэ. Шинэ төр, засаг эдийн засгийг сайжруулах арга хэмжээ авч хэмнэлтээ иргэдийн цалин, орон байрны татвар нэмэгдүүлж, тэтгэмжийг бууруулахаас  эхлүүллээ. Уг нь яам, агентлагийн “дэд”-ийн албан тушаалыг хасч, дарга нарын хэрэглээг бууруулах гээд өч төчнөөн үргүй зардлуудыг танаж болохоор л харагддаг.  Эцэстээ таналт, хасалт зөвхөн эгэл иргэдээс эхлэлтэй байдаг аж.

 

Ийнхүү намрын навчис шарлахтай уралдан МАН-ын амлалт салхинд хийсч, улсын эдийн засгийн хямралын ачааг олон нийт л үүрч дүүрсээр хатуу өвөлтэй золгох нь.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
TATBAR TULUGCH MNG:
Бид төрд дараах татвар төлдөг. Татварын бүрэлдэхүүнд албан татвар, хураамж, төлбөр орох ба зөвхөн мөнгөн хэлбэрээр төлдөг.Үүнд хувь хүний орлогийн албан татвар, автотээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөр, нийслэл хотын албан татвар, НӨАТ дэлгүүрийн бараа, цахилгаа, ус, дулаан, бензин түлшний үнэд суусан байгаа , авто зам ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, хог хаягдлын үйлчилгээний хураамж, дулааны үйлчилгээний суурь хураамж, цахилгааны суурь хураамж, усны нөөц ашигласаны төлбөр, сэргээгдэх эрчим хүч дэмжих төлбөр, НДШ, ЭМДШ
2016-09-06
зочин:
төрийн сан банкаа татан буулгах хэрэгтэй. монголд өчнөөн олон арилжааны банкууд байхад төрийн сан банк гэж байх шаардлагагүй.
2016-09-06
Зочин:
AN-iig songoson bol ediin zasag hul deeree zogsoh bailaa.
2016-09-06
төрийн албан хаагч:
Үнэхээр харамсалтай. Өөр арга олоход мэдлэг толгой нь хүрдэггүй. МАН аас хүлээсэн итгэлийн эсрэг ийм хариу барих гэж...
2016-09-05
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Өглөө бүр санаж бай.
2016-09-05
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Өглөө бүр санаж бай.
2016-09-05
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Өглөө бүр санаж бай.
2016-09-05
Зочин:
төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд баруун солгойгүй цацаж төсөл тендер нэрээр залгиж байсан эрхтэн дархтангуудад хариуцлага хүлээлгэх Төрийн албаны данхар бүтэц тэр дундаа ажил огт хийдэггүй дамжуулагчийн байранд суудаг дарганцаруудаа халж зайлуулах Элдэв тансаглууд унаа машин адаглаад ундаа цайгаа хасмаар юм Ингээгүй байж жирийн ядарсан ард түмнийхээ нуруун дээр ачаа үүрүүлмээргүй байна Ядаж сонгуульд олон тэрбум төг зарж байхын хэрэг юун Үүнийгээ шалгаж юунд энэ их мөнгийг зардагийг тогтоомоор байна Энэ олон дарга нар ажилдаа ирж очихдоо нийтийн унаагаар ирж баймаар байна 76 гишүүн ч гэсэн тэр олон туслахаа цөөлж тансаг хэрэглээгээ хасмаар юм Бүх нийтийн баялагийг дангаараа залгиж байгаа байгалийг сүйдэлж байгаа компаниудаас авах татварыг өндөр болгох Өөрсдөө материал баялагийг бүтээгүй байж малчид тариаланчдийн хөдөлмөрийг сорж байгаа болон валютын арилжаа хийх нэрийн дор мөнгө угааж байгаа ченжүүдээс авах татварыг өндөр болгох хэрэгтэй Ингээгүй байж ард түмэнд ачаа үүрүүлэх хэрэггүй
2016-09-05
Zochin:
2020 ony songyyliar yamarch nuhculd MAN bolon AN sanal ugch bolohgui!!! Dandaa shine hymyysiig songoh heregtei.
2016-09-05
ТЭНЭГ:
БИД ИЙМ УЛСЫН СОНГОЖ БАЙДАГ ТЭНЭГ ЮМАА БАШ НАР 36 САРЫН ТЭТГЭМЖИНДЭЭЛ НАСААРАА БАГШ ХЭМЭЭХ ЯДУУЧУУДЫН ЭГНЭЭНД ЯВСАН ДАА ТҮМНИЙ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЭНЭ БУДАА БОЛОВ ОО ХӨӨРХИЙ
2016-09-05
зочин:
Сонгуулиар сонгогчдыг татвар нэмэхгүй, цалин тэтгэмжийг нэмнэ гэж санал авчихаад хуурч мэхлээд байвал хуульд зааснаар арга хэмжээ авдаг газар байна уу
2016-09-05
Татвар өндөр бол улс баян:
Аль ч оронд бараг АНУ - гаас бусад татварын хувийг орлоготой нь уяж, тогтоодог. Тэгж байж, нийгмийн баян, ядуугийн хэт ялгааг барьж чадна. Тэр сард 30, 40 сая авдаг гээд байгаа төрийн өмчит компанийн захирлууд, дээр нь Монгол Улсад хэдэн мянгаараа ирж ажиллаад сарын 40, 50 сая төгрөг авдаг гадаадын мэргэжилтэнүүдийн цалингаас 35 хүртэл татвар авах хэрэгтэй. Австрали улс гэхэд жилийн 18000-37000 цалинтай бол 19, 37000-82000 бол 32.5, 82000-180000 бол 37, 180000 гаас дээш бол 47 татвар ногдуулдаг. Дэргэд манайх татваргүй, чөлөөт бүс юм уу, хаашаа юм.
2016-09-05
zochin:
ene 2 nam jaaxan judagtai baimaar uym aa bie bieneesee ursuud xudal unen amlaad uls ornoo ballaj bna yana daa jaaxan mungutei boloxooroo xeregtei xereggui xalamj uguud ard tumnee ulam zalxuu bolgood zorigtoi alxam xiij baij l xund baidlaasaa garna shuu dee
2016-09-05
асасас:
Дахин хэзээ ч МАН-д санал өгөхгүй. Ард түмэн мэдэгтүн, сонсогтун
2016-09-05
Зочин:
ХУДЛАА АМЛАЖ АРД ТҮМНИЙГ МЭХЛЭХ НЬ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН ЗАН ХУУРАГДАГ НЬ УСАН ТЭНЭГ БОЛСОН АРД ТҮМНИЙ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ ЭНЭ СОНГУУЛААР МАН-АН ИЙГ СОНГОЛГҮЙ АЛДАСАН Ч ОНСОН Ч ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ СОНГОЖ ОЛНОХ БОЛГОХ ЁСТОЙ БАЙСАН АРД ТҮМЭН БИД 25 ЖИЛ ЭЭЛЖИЛЭН СОНГОЖ МАН -АН ИЙН ХУЛГАЙЧ НАРТ УДАА ДАРААЛАН ХУУРТАН МЭХЛЭГДСЭН СОНГОЛТОО ӨӨРЧӨЛӨЖ ШИНЭЧЛЭЖ БАЙЖ ШИНЭ ЗҮҮЛРҮҮ ДЭВШИН ХӨГЖӨНӨ ГЭДЭГ БОЛ ХУУЛЬ ЮМ МАН-АН ААС ӨӨР СОНГОЛТ ХИЙХ БОЛОЛЦОО ӨНГӨРСӨН СОНГУУЛААР ДҮҮРЭН БАЙЛАА ШҮҮ ДЭЭ ЭХ ОРНОО АРД ОЛНОО ГЭЖ ДУУГАРДАГ ХҮН БҮР ЭНЭ СОНГУУЛААР СОНГОЛТЫН ГАДНА ҮЛДЭЭСЭН ,ҮҮНИЙ ГАЙГ ОДОО АРД ТҮМЭН ҮЗЭЖ БАЙНА , АРД ИРГЭД ӨӨРӨӨ ОЙЧСОН ХҮҮХЭД УЙЛДАГҮЙ ГЭДЭГ Л БОЛОЖ БАЙНА МАНАН ХЭМЭЭХ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГАДААДЫН ТЭЖЭЭВЭРҮҮДИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ НЬ АРД ИРГЭДЭД ИЛ БОЛОО БАЙНА
2016-09-05
Адра:
Үйлдвэрчний хороо юу хийж байнаа.Ажлаа хийгээч ээ.
2016-09-05
Зочин:
МАН ыг дэмжсэний гайгаа амсч байнадаа
2016-09-05