“Тал нутгийн монгол-20” тэмцээн боллоо
2016-09-05

 

Эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөнд ард иргэдийг уриалсан “Тал нутгийн монгол-20” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 9-р сарын 4-ний өдөр Хүй Долоон Худагт зохион байгуулагдлаа. Олон нийтийн эрүүл мэнд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, Монгол орноо олон улсад сурталчилан таниулах зорилгын хүрээнд тус тэмцээнийг ХААН Банк Сангаас ивээн тэтгэж, хамтран ажиллалаа.

 

 

Монголын цэлмэг тэнгэр, цэлгэр уудам талын дор 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 4 настай балчираас 80 настай азай буурлууд, Монголын болон гадаадын шилдэг тамирчид, Монгол улсад суугаа элчин Сайдын яамд, Дипломат төлөөлөгчид, Олон улсын байгууллагын төлөөлөл, ХААН Банкны удирдлагууд оролцсон юм.

 

 

Марафон гүйлтийн тэмцээнд нийт 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьлоо. Энэ жил Япон болон Монгол улсын шилдэг мэргэжлийн тамирчид 100 км зайд уралдсан нь урьд жилүүдийнхээс онцлог болсон юм. Уралдааны ангилал бүрт шилдгүүдийг тодруулсан бөгөөд хагас марафоны тэргүүн байрын 2 тамирчдад хурдан удмын даага бэлэглэсэн нь тэмцээнийг үзэж сонирхсон олныг баясгасан онцгой бэлэг байлаа.

 

 

“Тал нутгийн монгол-20” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг хамтран зохион байгуулсан Монголын хөнгөн атлетикийн холбооны хамт олон болон тэмцээнд оролцсон мэргэжлийн болон сайн дурын тамирчид, ХААН Банкны ажилтнууддаа талархал илэрхийлье.  

Shuud.mn
Сонин хачин