Шүүгчдийн цалинг бууруулахыг дэмжсэнгүй
2016-09-05

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  АТГ-т тасралтгүй 10 жил ажилласан албан хаагчдыг  өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо нэг удаад 36 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж олгохоор хуульд заасан байсан. Энэ заалтыг өөрчилж, 36 сарыг 12 сар хүртэл болгон өөрчлөхөөр төсөлд тусгасан. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Эдийн засгийн хямралын үед бүсээ чангалах зорилгоор түр хугацааны арга хэмжээ авч байна гэсэн. Гэтэл байгуулагдаад 10 жил болоогүй АТГ-тай холбоотой Авлигын эсрэг хуульд  дахь   36 сар  хүртэл тэтгэмж олгох  заалтыг өөрчилж байгаа нь ямар учиртай вэ? АТГ 2008 онд байгуулагдсан.  Энэ хуулийн үйлчлэлт тасралтгүй 10 жил ажилласан гэх заалтаараа  2019 онд хэрэгжихээр байна.

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-Төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох хугацаа өөр өөр байгаа. Тиймээс жигд болгох үндэслэлээр Авлигын эсрэг хуульд өөрчлөлт орж байна.  Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Бид санхүүгийн сахилга батыг сайжруулахыг зорьж байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хууль эрхзүйн үзэл баримтлал, судалгаа байна уу? Авлигын эсрэг хуулийн өөрчлөгдөж байгаа заалт бол барааг 2020 онд хэрэгжих асуудал. Дээрээс нь төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгоход 1-12 сар хүртэл, Авлигын эсрэг хуулиар АТГ-т тасралтгүй 10 жил ажилласан албан хаагчийг тэтгэвэрт гарахад 12 сар хүртэл сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэж заажээ Ямар нь нэг сарын, ямар нь 12 сар хүртэл цалинтай  тэнцэх тэтгэмж  олгох гээд байна вэ?

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-1-12 сарын цалинтай тэнцэх гэдэг нь ажилласан жилээс нь хамаарна.  Энэ тэтгэмжийг олгох эрхийг бид төсвийн ерөнхийлөн захирагч нь тогтоохоор оруулж байгаа.

 

Гишүүд ийнхүү асуул тавьж, хариулт авсны дараагаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж АТГ-т тасралтгүй 10 жил ажилласан албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно гэсэн заалтыг “12 хүртэл сар” өөрчлөлт санал явуулав. Гишүүдийн олонх нь уг өөрчлөлтийг дэмжсэн юм.

 

Дараагаар нь  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Шүүгчийн цалинг бууруулахгүй байхаар МАН-ын бүлэг дээр дэмжсэнийг талаар тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хурлын эхэнд мэдэгдсэн юм.  Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Засгийн газар ямар ч санал оруулж ирж болно. Гэхдээ УИХ хуулийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах ёстой. МАН Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, цалинг бууруулахыг дэмжихгүй шийдэлд МАН-ын бүлэг хүрчээ.  Хууль хяналтын байгууллагын цалинг бууруулахгүй байх нь зөв.  Улс Улс орны нийгэм, эдийн засаг ямар ч хэлбэлзэлтэй байсан хуулийнхны цалинг хэлбэлзүүлж болохгүй хэмээлээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсанаасаа хойш бусармаг үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр news.mn  сайт дээр захиалгат материал бичүүлжээ. Цаашид ийм ёс суртахуунгүй зүйл хийлгээд байх уу. Шүүгч нарын цалинг энэ хэвээр байлгах гэж байгаа бол төрийн албан хаагчдын шатлалаас прокурор, ҮХЦ-ийн гишүүдийг гаргаж, шүүгч нарын цалинтай адил болго.  Хууль ёсыг дээдэлж, алдаа завхралыг зогсооно биз дээ гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Шүүгч нарын цалин нэмэгдсэнээр хоёр сайн эерэг зүйлд нийгэмд авчирсан.  Хөдөөний жирийн иргэн шүүх дээр очоод хамаатан садан, танил талаараа дамжуулан шүүгч хайхаа больсон. Өөрөөр хэлбэл шүүгч нар асуудалд шударгаар ханддаг нь давамгайлсан. Мөн хуульч нар шүүгч болж, асуудлыг зөвөөр шийдээд явбал амьдрал илүү баталгаатай болно гэж үзэх хандлагатай болсон. Тийм учраас шүүгч нарын цалинг бууруулах Засгийн газрын хуулийн төслийг эсэргүүцэж байна. Нөгөөтэйгүүр Засгийн газар шүүх эрх мэдэлд халдаж, хууль зөрчиж байгааг эсэргүүцэж байгаа гэв.

 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар шүүгч нарын цалинг  бууруулахыг дэмжсэнгүй.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
teren shig hudlaa yum baidaggui yum daa huuhdee
2016-09-06
Hun:
Mash ZOB shiidber bn. Ene humuus ondor tsalintai baij bugniig uneneer n shiidej ogno ZOB!!!!
2016-09-06
Зочин:
teren shig hudlaa yum baidaggui yum daa huuhdee
зочин:
Бууруулна бууруулахгүй гуж хэрэлдэж байхаар татварынх нь хувийг өндөр тогтоочих л доо, тэгээд л хэрүүлгүй хасчихна шүү дээ. Шатласан татвар тогтоохын ач тус чинь энэ.
2016-09-06
Зочин:
Улс нь дампуурчихвал энэ хэдэн шүүгчид хаанаас цалингаа авах юм бэ. Ард иргэдээ төрийн албан хаагчид ба бусад нь гэж дандаа ялгаж ирсэн бол одоо төрийн албан хаагчидаа бас хоёр хувааж эхэллээ шүү. Төрийн албан хаагчид бүгдээрээ эсэргүүцэх хэрэгтэй. Битгий үхэр царайлаад байцгаа
2016-09-05
zochin:
1 iigee iluu gargah durgui mongol hunii muuhai zan gej yadaj l shuugchiin tsaana ger bul bgaa shuu dee 1 ail ni ch gesen gaigui amidarch l baig l de Nyamdorjiig shuugch nar yasan bolood ingeed bg zunug uvgun be tetgevert ni gargaach zunusun yum a
2016-09-05
зочин:
шүүгчийг ард түмэний санлаар сонгодог болгомоор байна тэгвэл авилга хээл хахууль сөнөнө түүнээс цалинг нь мянга түмээр нэмээд хэзээч засрахгүй бүрл даврана дашрамд хэлхэд ийм өндөр цалин авдаг хүмүүсийн цалинг хасах ёстой хажууд нь бүр цалин нэмүүлэх байтугай цалинч үгүй хүмүүс монголд олон байна тэднийг яах бас хувийн компанид ажилладаг хүмүүс сард хуруу хумсаа хуйхалж явж нэг юм 500000 төгний цалин авч байна ингээд бодхоор нөгөө баян ядуугийн ялгааг монголын төр өөрөө гаргаад байна шүү дэ
2016-09-05
өвөө:
Шүүгч нэртэй хээл хахуул авагчдынхаа эсрэг яаж ч чадахгүй байгаа юм бол бусдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж рүү гар дүрэхээ боль. Шүүгчид гэж хэн юм бэ? Тэд хүнээс илүү юу хийж бүтээдэг хүмүүс вэ? Хүнийг хуулиар далайлгаж, айлгаж, сүрдүүлж, эрхшээлдээ оруулж, өврөө түнтийлгэхээс өөрийг мэддэггүй хүмүүс. МАН-ын энэ засаг төр АН-аас ялгаа алгаа, арчаагүй юмнууд.
2016-09-05
Өвгөн:
Хүний муу арилдаггүй, тэнгэрийн муу арилдаггэдэг. Авилгач хуульчид сарын цалин нь 10 сая байсан ч улам их авилгал авна. Мүү хуульчийн тод жишээ нь хүүхэд дайрч алсан Лүндэндорж ШЕЗ-ийн даргаар ажиллаж байна гэж Ц.Нямдорж хэлсэн
2016-09-05
Зочин:
Авилгачид ш дээ, тангараг өргөсөн албан хаагч хэзээ тийм байлаа, бүгд элбэгдоржийн бууны ноход, тиймдээ хэдэн саяар нь цалин авч дээрээс нь авилга авна, гэдэс нь хагарч үхнэ дээ
2016-09-05
Зочин:
ХУЛГАЙЧ МӨН МУУ ХҮН ХЭДИЙ ӨНДӨР ЦАЛИН ӨГСӨН Ч ХУЛГАЙГАА Л ХИЙНЭ, АВИЛГАА Ч АВНА
2016-09-05
zochhin:
henii sanalaar yum bol ydarch bigaa ted sanalaa ogson bol busee changalaad shuuhchid n goliigood yvah boijdee he he
2016-09-05
Zochin:
Tangarag bol tangarag. Yun nyaluun yum. Bugd khoorondoo kholbootoi. Tetgevert garakhad ogokh tetgemjiig l khassan khumuus. Oorsdiinkh abakh yostoi khumuus n bugd avaad garchikhsan yum bna l daa.
2016-09-05
иргэн:
шүүгч нар цалингаар биш тангаргаараа ажиллах ёстой. нямдоржийн хэлдэг зөв. дараа шүүх дээр очино гэж эмээгчид шудрага байж чадсангүй
2016-09-05
zochin:
Tangarag urgusun bol ajilaa hii ta nar busad turiin alban haagchidaas yugaar iluu yum be baga tsalintai bol bid awilga awna ch geh shig busad shig jiriin dundaj tsalingaar ajillaj chadahgui bol ajilaa uguh heregtei
2016-09-05
irgen:
humuusee sain avilga avaad baival tsalingii ni nemdeg yum bna shuu, avaad baigaarai
2016-09-05
Зочин:
Арай ч дээ энэ гишүүд чинь толгой нь ажиллахгүй болчихсон юмууу. Тэгвэл тэр цалинг бүрдүүлж буй төрийн албан хаагчдын цалинг нэммээр юм.
2016-09-05
Цагдаач:
Мөн дөө! Шүүгчдийн барьцаанд орчихсон, Гэмт хэрэгтэн-Эрхэм гишүүд тэдний цалинг хасна гэвэл ёстой дээлээ нөмөрнө биз дээ?!! Монгол төрийн шившиг, гутамшиг гэж л энэ дээ, хөөрхийс минь! Шүүгчдийн цалинг хасах нь буруу гэж буй гишүүд бол жинхэнэ хулгай, луйвар, авилгалын хэрэгтэй эрүүгийн гэмт хэрэгтнүүд гэдэгт бүү эргэлз! Ёстой бодит дүр төрхийн тусгал нь байна!!!!
2016-09-05
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-09-05