Өсвөрийн жүдочид гурван медаль хүртээд байна
2016-09-09

Энэтхэгийн Шинэ Дэли хотноо зохион байгуулагдаж байгаа 10 дахь удаагийн Азийн өсвөр үеийн жүдо бөхийн АШТ-ээс манай тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртээд байна.

 

 

Өчигдөр манай тамирчдаас охидын 44 кг-ын жинд Боржин дэвжээний Б.Бүрнээбаяр, 52 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Л.Сосорбарам нар алтан медаль хүртсэн бол хөвгүүдийн 55 кг-д Архангай аймгийн тамирчин Б.Энэбиш мөнгөн медалийн эзэн болжээ. Өнөөдөр тэмцээний хүнд жингийн барилдаанууд явагдах бөгөөд хөвгүүдийн -90 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл, +90 кг-д Б.Мандалбат нар дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэлийн удирдлагад эх орноо төлөөлөн өрсөлдөнө.

Shuud.mn
Сонин хачин