“Алтан сэргэ” наадам үргэлжилж байна
2016-09-13

“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам энэ сарын 11-16-нд Буриадын Улаан-Үд хотноо болж байна. Тус наадамд Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Ромео Жульетта” жүжгээр оролцож байгаа юм.

 

"Шилдэг найруулагч", "Шилдэг зураач", Шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, эрэгтэй, эмэгтэй туслах дүр гэсэн номинацид тус тус нэр дэвшиж байгаа аж.

 

Энэхүү наадамд Тува, Якут, Халимаг, Хакат, Буриад, ОХУ, Монгол зэрэг олон орны уран бүтээлч  оролцож байна. Шилдэг жүжгийг энэ сарын 16-нд тодруулж шагнал гардуулах ажээ.

 

Манай уран бүтээлчид өмнө нь

 

ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жүжгээр оролцож байжээ.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сэргэ гэж морины уяаг буриадууд хэлдэг.
2016-09-13