Төмөр замын тээврийн коридорыг хэлэлцлээ
2016-09-13

 

Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх тухай асуудлаарх гурван талт гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.

 

Гурван талт зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК-ийн төлөөлөл, Оросын талаас ОХУ-ын Тээврийн яам, Холбооны төмөр замын агентлаг, “Оросын төмөр замууд” НХН-ийн төлөөлөл, Хятадын талаас БНХАУ-ын Улсын төмөр замын газар, Төмөр замын ерөнхий компанийн төлөөлөл оролцов.

 

Уг зөвлөлдөх уулзалтаар гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх талаар санал солилцож, хамтарсан төлөвлөгөө, протоколын төслийг хэлэлцэв.

 

Зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж тохиролцсон баримт бичгийн төслүүдийг ирэх 10 дугаар сарын 20-ны өдөр гурван улсын тээврийн дэд сайд нар Улаанбаатар хотод уулзах үеэр гарын үсэг зурж албажуулах юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ийм л ажлууд Монголд хэрэгтэй. Бондын мөнгийг иймэрхүү үйл хэрэгт зарцуулсансан бол ч. Өдийд цалингаа хасуулж, татвараа нэмүүлэхгүй л байх байлаа. Фортуна, Алтанхуяг, Х.Баттулга, Зи.Энхболд, одоо Ми.Энхболд нарыг тэнгэр нэргэж, Монголын төрөөс хулгайлж завшсан эд хөрөнгөндөө хахаж үхээрэй хэмээн ерөөё. Өөрдөө төдийгүй 9 үеэрээ Монголын ард түмний хараал зэтгэрийг идэн, өрөө төлж амьдрана даа та нар.
2016-09-14