Зам тээврийн ослоор 24 хүн гэмтжээ
2016-09-14

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 320 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч ажиллажээ,Үүнээс зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 24 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 4 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. 


БЗД-ийн нутаг Хонхорын замд H.Accent маркийн авто машины жолооч Б нь T.Prius маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 29 настай эрэгтэй Х нарын 4 хүн гэмтсэн.


Архангай аймгийн Өндөр Улаан сум, Донгой багийн төвөөс зүүн зүгт 5 км-т Istana маркийн авто машины жолооч С нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж жолооч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн.

Shuud.mn
Сонин хачин