Парламентын бүлгийн дарга нарыг сонгожээ
2016-09-15

 

УИХ дахь Парламентын бүлгийн дарга болон бүрэлдэхүүнийг сонгожээ. Монгол-Австрийн парламентын бүлгийн даргаар  З.Нарантуяа, Монгол-Америкийн парламентын бүлгийн даргаар Г.Занданшатар, Монгол-АНЭУ-ын парламентын бүлгийн даргаар Х.Баделхан, Монгол-Балбын парламентын бүлгийн даргаар Г.Мөнхцэцэг, Монгол-Болгарын парламентын бүлгийн даргаар Л.Энхболд нарыг тус тус сонгосон байна. Мөн Монгол-Вьетнамын парламентын бүлгийн даргаар А.Сүхбат, Монгол-Испанийн парламентын бүлгийн даргаар Я.Содбаатар, Монгол-Италийн парламентын бүлгийн даргаар А.Ундраа нар тус тус сонгогдсон аж.

 

Түүнчлэн  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монгол-Германы парламентын бүлгийн даргаар  олон жил ажиллаж байгаа билээ. Энэ удаад ч даргаар нь томилогдсон байна.

 

Манай УИХ  36 гаруй орны парламентын бүлэгтэй харилцаа хамтын ажиллагаатай байдаг аж.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Hun:
Eshhhhhhhh hoorhiis. Monhtsetseg suhbat darga ystoi bn DAAA Zailuul
2016-09-15