Дөрвөн хэргийг прокурорт шилжүүлжээ
2016-09-15

Авлигатай тэмцэх газар  энэ сарын 5-9-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 22 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс гурван гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Ажиллагаанд 16 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 43 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр нэг хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

 

Shuud.mn
Сонин хачин