Зэвсэгт хүчний холбоочид шилдгүүдээ тодруулна
2016-09-15

 

Зэвсэгт хүчинд Холбооны цэрэг үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын Их хурлын гишүүн, ЗХЖШ-ын дарга агсан, хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээнийг 2016 оны 09 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд ЗХЖШ-аас зохион байгуулж байна.

 

 

Залуу үеийн холбоочдын мэргэжлийн болон спортын ур чадварыг дээшлүүлэх, компьютер мэдээллийн шинэ төрлийн програм техник хэрэгсэл ашиглах, мэдээлэл дамжуулах, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлаг хангах чиглэлд мэргэжилтнүүдийн мэдлэгийн цар хүрээ, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулж буй цогцолбор тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 200 гаруй тамирчид оролцож  байна.

 

 

Цогцолбор тэмцээн хурдач радиотелеграфчин, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор дасгал, кибер цэрэг, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, зүг чиглэл, байрлал олох, “Зэвсэгт хүчний холбоо мэдээллийн хөгжилд бидний оролцоо” эссе бичлэгийн уралдаан гэсэн төрлүүдээр зохион байгуулагдана. Мөн гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартсын тэмцээнээр хур, хүчээ сорьж байна.

 

 

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн шуурхай удирдлагын Холбоо зарлан мэдээллийн чиглэлийн мэргэжилтнүүд, техникийн бэлэн байдал хариуцсан инженерүүд, холбоо, зарлан мэдээлэл хариуцсан операторууд, НОБГ-ын дүүргүүдийн Гал түймэр унтраах, аврах ангийн дуудлага хүлээн авагчид, Аврах тусгай ангийн Холбооны тусгай бүлгийн албан хаагчид оролцож байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин