Иргэн Ч.Долгормаа ерөнхийлөгчид асуулт тавив
2016-09-16

 

Иргэн Ч.Долгормаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр 2014 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан Б.Батбаярт холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргажээ. АТГ-аас түүнийг хохирогчоор тогтоосон аж. Гэвч өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй  гэдгийг Ч.Долгормаа хэлэв.

 

Тэрбээр  “УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Б.Батбаяр бид дундын эзэмшлийн компанитай. Гэсэн ч Б.Батбаяр 2014 онд бидэнд мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр  дундын эзэмшлийн компанийг ашиглан Засгийн газрын бондоос 5 тэрбумын зээл авсан. Түүнийгээ өөрийн бизнес болон өр зээлд хэрэглэсэн. Иймд бид АТГ-т 2014 оны зурагдугаар сард гомдол гаргасан. Улмаар АТГ-аас 2014 оны арваннэгдүгээр сард зөрчлийг илрүүлэн намайг хохирогчоор тогтоосон. Гэвч хэрэг удааширч эсрэгээрээ манай гэр бүлийг гэмт хэрэгтэн болгосон. Иргэн би хохироод гурван жил болж байна. Энэ хугацаанд АТГ-аас хэргийг нэг биш удаа шалгасан. 2015 оны есдүээр сард яллах дүгнэлттэй хэргийг Нийслэлийн Прокурор руу шилжүүлсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар одоо болтол миний хохирлыг барагдуулаагүй байна.  Иргэн миний бие энэ бүхний цаана авлига байгаа гэж хардаж байна. АТГ эрүүгийн хэргийг нотлодог, харин Прокурор хэрэгсэхгүй болгодог. Энэ бол авлигын сүлжээ гэх хардлагыг надад төрүүлж байна” хэмээв.

 

Мөн тэрбээр “С.Баярцогтын Швейцарт сая гаруй ам.доллар нуусан нь илэрсэн. Гэтэл үүнийг огтхон ч шалгаагүй. Иймээс Монгол улсад хэнийг шалгадаг, хэнийг шалгадаггүй вэ гэдгийг ардчилсан ерөнхийлөгчөөс асуумаар байна. Авлига Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн төвшинд хүрсэнийг би зарлаж байна” гэв.

 

Иргэн Ч.Долгормаа нь "Гутал" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zzzov oo. shalguul
2016-09-18
Зочин:
Аймаар юмаа
2016-09-17
Зочин:
Ta nariin heleed bga shig setgetsiin yumtai haragdahgui l bna daa. Unenii tuluu yavaa hun odoo tsagt iim hoch zuudeg boloo yu?
2016-09-17
Зочин:
Долгормаа гэж ёстой тэнэгийн тэнэг авгай байдгийн ш дээ. Тэр Гутал компаниа үнэндээ Молекул Батбаярдаа юу ч мэдүүлэлгүй өөрөө бүгдийг нь мэдэж зарцуулдаг юм бна лээ. Дээр нь өөр нэг хамтарсан компанийхаа зээлийг төлөхгүй нөгөө хувь эзэмшигч нь аргаа бараад хамар өөрийг нь дангаараа хариуцаад явж байдаг. Тэнэгийн дээр хүн чанаргүй хүн бна лээ
2016-09-17
Zochin:
Molekul b.batbayariig shalgah n zuv bhaa zali meh ehtei er n genet bayjsan nuhur shdee! Naiz nuhud bhgui ich byalduuch hun dee!
2016-09-16
oilgoltgui irgen:
tomchuud xuuxduudee mungu xulgailaad iree gej turiin tom tom alban tushaald shurguuldag um baixdaa???????
2016-09-16
Зочин:
Намбарын Энхбаярын хүү Батшугарын хадам ээж Долгормаа молекул Батбаяртай заргалдаж байгаа юм гэсэн. Н.Энхбаярын сүүлчийн үхэр буу
2016-09-16
Берлин-гээс Шагдар:
Би Долгормаагийн охинийг нь мэднээ. Бас адилхан сэтгэл мэдрэлийн өвчтэй. Хамтад нь хэвтүүлж болдоггүй л юм байх даа? Өвчин гэдэг хэцүү гэдгийг хүн бүр мэднэ дээ.
2016-09-16
Зочин:
Энэ Долгормаа гээд авгай чинь сэтгэл мэдрэлийн хүнд өвчтэй хүн гэсэн шд. Шар хаданд хэвтэж эмчлүүлдэг юм билээ.
2016-09-16
Д.Ганхуяг 99116570:
Энэ чинь фортуна Батбаяр биш шүү дээ. Молекул Батбаяр шүү дээ. Нэг жилийн өмнө ч билүү Хүүгээ Эрдэнэс таван толгойн захирал болгоод амжсан байсан.
2016-09-16
:Д.Ганхуяг 99116570:
Шалгах хэрэгтэй шүү дээ. Ийм л юмнууд АН-ыг гутаагаад байгаа юм. Эд нар хэн юм бэ ? АН эгнээнээсээ аөөгөөд өөрийнхээ замаар явах хэрэгтэй шүү дээ. Би гутлыг сайн мэднэ, шинжээч хүний хувьд. Долгормаагийн зөв.
2016-09-16
zochin.:
ene b. batbayar gesen baihiig bodohod portuna bish molekul ni baihaa gej bodoj baina shuu. gehdee ali aliniig ni shalgah l heregtei baigaa yum daa
2016-09-16
Зочин:
ОООООООООООООО ФОРТУНА ХУВИЙН КОМПАНИДАА 5 ТЭРБУМЫН ЗЭЭЛ .... ЯМАР АЙМААР ЮМ БЭ. БИ 5 САЯЫН ЗЭЭЛ АРАЙ ГЭЖ АВЧААД ЯАЖ ТӨЛДӨГ БИЛЭЭ ДЭ.
2016-09-16
Зочин:
Фортуна юу
2016-09-16