Цагдаа нар баривчилгааны үеэр галт зэвсэг ашиглажээ
2016-09-17

Энэ сарын 15-16-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид Сүхбаатар , Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан байна. 


Баривчлах ажиллагааны үеэр сэжигтнүүд автомашинтайгаа зугтахыг оролдож, улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж албаны автомашин мөргөсөн байна. Тиймээс Хар тамхитай тэмцэх хэлстийн алба хаагчид баривчилгааны үеэр галт зэвсэг хэрэглэн саатуулжээ.

 

Сэжигтнүүд нь Улаанбаатар хотын харьяат 18-35 насны нийт долоон хүн байжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар, айс буюу мөс, каннабисийн ургамалын төрөл буюу боловсруулсан шавар, мансуурууулах сэтгэцэд нөлөөлөх экстази болон эдгээрийг хэрэглэх гуурс, мөнгөн цаас зэрэг хэрэгслүүд хураан авсан байна.

 

Баригдсан этгээдүүдийн гурав нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж, хавтаст хэрэг нь прокурорын газарт хянагдаж байх үед давтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьж, хар тамхи хууль бусаар худалдан борлуулж хэрэглэсэн, давтан үйлдлээр гэх үндэслэлээр Монгол улсын Эрүүгийн хуулийн 192.2, 230.1 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголд удахгүй захиалгат аллага,бүлэглэл хоорондын мөргөлдөөн гарах бүх нөхцөл нь бүрдчихээд бна.хүмүүс минь ээ өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалах ядаж л калибрь буутай болоорой доо.
2016-09-19
Зочин:
tsagdaa nar sain bna naad hylgaichyydaa al tsaazal mungunii tuluu heniig ch alahaa siihgvi nuhdvvd
2016-09-17
Зочин:
ulsiin mungu idej zavshdag yumnuudiin huuhduud l ih heregledeg gsn, medsen ch medeegui tsarailaad sain heregluul kkk tegj bj etseg eh ni uhaarna
2016-09-17
zochin:
Buud.Tcaazaar
2016-09-17
zochin:
niigem buzarlasan iim humuusiig buudan ustgamaar yum huulia mash changa bolgoh heregtei
2016-09-17
Xxccc:
Baychuud l ingedeg teheer sain heregluuleh heregtei
2016-09-17
zochin:
tor hatuu changa bodlogo zorigtoi ybuulaachee ard tymen yyniig hysch bna huulid diildhee bsan hymyys har tamhi hyn alah ulsiin mongo luibardah ulsaa zarah ulsiin omchiig ynegyi abah ene odoo arai bishee tor zasag mine tomor nyyree gargaache
2016-09-17
иргэн:
Өмхий хүүрнүүдэд чангахан шиг ял өгөхгүй болохоор даварч байгаа юм.25жил суулга.Үндэсний аюулгүй байдалд маш хортой учир цаазаар авсан ч болно .Цаазын ялыг сэргээх хэрэгтэй.
2016-09-17
mgl:
25 iig ugeed yavuul.
2016-09-17
зочин:
Хятад шиг цаазлах хууль гаргаасай.Цөөхөн Монголд хар тамхи хэрэггүй
2016-09-17
зочин:
Шуналын туламнууд ах дүүсээ хордуулж амьд яваад яадаг байна аа.
2016-09-17
зочин:
Больж ийм юмнуудыг нам буудаж байвал таарна.
2016-09-17
Зочин:
Ашгүй Их хурлын гишүүдийн хамсаатнууд харин байдаггүй юм байлгүй. Ярьсан эзэн нь өөрөө хүлээчихсэн бичлэгийг эвлүүлэг болгоод, сэжигтэн гаргаж ирээд шалгаад байгаа цагдаа нар харин юу ч болгож мэднэ шүү.
2016-09-17
Зочин:
Бараг өдөр болгон хар тамхиний хэрэг гардаг болжээ. Удахгүй кинон дээр гардаг шиг буудалцаад унах юм бии дээ. 76 малд хууль санаачлаад оруулж ирэх толгойтой амьтан байхгүй юм байхдаа
2016-09-17