“Ромео Жульетта”-гийн жүжигчид шагнал гардлаа
2016-09-18

Буриадын Улан-Үд хотноо  “Алтан Сэргэ” олон улсын театрын наадам энэ сарын 11-16-ны өдрүүдэд боллоо. Тус наадамд Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Ромео Жульетта” жүжгээр оролцож, шагналын эзэд боллоо. Тодруулбал наадмын Шилдэг эрэгтэй дүр, Шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр, Шилдэг хөгжмийн зохиолч гэсэн дөрвөн  номинацид  Монголын   уран  бүтээлчид  шагнал  гардав.  

 

Уран бүтээлчид "Шилдэг найруулагч", "Шилдэг зураач", Шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, эрэгтэй, эмэгтэй туслах дүр гэсэн номинацид нэр дэвшсэн юм. 

 

Дашрамд дуулгахад “Ромео Жульетта” жүжиг энэ сарын 23,24,25-нд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох аж. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин