Жинлүүрийнхэн урам зориг дүүрэн байна
2016-09-18

 

ХОНЬ (3/21-4/19)

Энэрэнгүй өдөр. Гэрээсээ гарахдаа сальфетка авч гар. Танаас тусламж гуйх нь. Тантай өнөөдөр олон хүмүүс санал бодлоо хуваалцаж, зөвлөгөө авна. Дараагийн хэдэн долоо хоног зөвхөн өөртөө санаа тавина. Өөртөө итгэлтэй байдал чухал зүйлсийг шийдвэрлэхэд туслана. Ингэснээр таны нэр хүнд өсөж өөрийн дуртай зүйлээ санаа амар хийж болох нь. Хайртай хүнтэйгээ өөрийн хүссэн зүйлээ хийх боломж.


 

ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та сэтгэл түгшээсэн уур амьсгалыг мэдрэх болно. Үүний эсрэг арга хэмжээ авахыг танд одод анхааруулж байна. Түншүүд, худалдан авагчидтайгаа тохиролцохдоо илүү болгоомж сэрэмжтэй бай. Тэд таныг хууран мэхлэх янз бүрийн арга сэдэж болзошгүй. Таны хэлсэн үгийг хамаатан садан буруугаар ойлгож бусдад таагүй зүйл ярьж мэднэ, иймээс үг хэлээ цэгнэ.


 

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр олон хүмүүс амжилт өөд тэмүүлэх болно. Түүнчлэн тэд хөгжилдөн цэнгэж, өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэх бололтой. Театрт очих эсвэл үзвэр үзэх, найз нөхдийнхөө гэрт зочлох эсвэл үдэшлэгийн урилга хүлээн авах нь үдшийг тааламжтайгаар өнгөрүүлэх, өөрийн авьяас чадварыг дэлгэн харуулах боломжийг нээнэ. Аялалд гарах, явганаар зугаалах, хүмүүстэй харилцахад сайн. Сексийн харилцаа харилцан сэтгэл ханамжтай байдал, амжилт авч ирнэ.


 

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Холимог өдөр. Настай хүмүүс, гэр бүл цагийг тань үрнэ. Элдэв заль мэх гаргахаас сэргийл. Учир нь таагүй явдал удаан хугацаанд үргэлжилнэ. Та хайрын романаас таашаал авахыг хүснэ. Дуртай зүйлдээ цагаа зарцуул. Романтик учрал энэ өдөр тохионо. Ярих зүйлдээ болгоомжтой бай. Хүүхдүүдэд тань хайр халамж хэрэгтэй байна.


 

АРСЛАН (7/23-8/22)   

Өргөжсөн өдөр. Хийх үнэхээр чухал ажил байхгүй бол гэртээ бүгэхийн оронд найзуудтайгаа уулзаж цагийг өнгөрөө. Авьяасаа хөгжүүлж, хийх дуртай зүйлдээ төвлөрч чадах бүлэгт элс. Спортоор хичээллэх дуртай ч салса хөгжим тоглож, дуулахыг хүсч байгаа. Таны сонирхлыг татахуйц бүлэг байж л байгаа бөгөөд сонирхлыг тань улам өргөжүүлэх шинэ найз нөхөд, холбоо тогтоож чадна. Хуучин хайрттайгаа гэнэт уулзаж сэтгэл зүрх тань өнгөрсөн дурсамжаа сэргээн санана. Гэхдээ хэт удаан ярилцах хэрэггүй. Өнгөрсөнд бүтээгүй юм одоо болохгүй. Өөртөө шударга ханд. Хувь заяандаа бүү эргэлз.


 

ОХИН (8/23-9/22)

Онцгой өдөр. Сайхан хувцаслаж түүнээсээ баяр баясгаланг мэдэр. Хамтрагчийнхаа үгийг анхааралтай сонсохгүй бол та хоёрын хооронд ямар нэг асуудал үүсэх болно. Хэдийгээр тэд буулт хийхийг хүсэхгүй байсан ч тэдэнтэй зөвшилцөхийг хичээ. Өнөөдөр та хаашаа явж юу хийхийг хүсч байгаагаа мэд. Тэгэхгүй бол маш олон саад тотгор гарч ирэх болно, Санамсаргүй асуудал гэнэт урган гарч ирснээр та өнөөдөр хийхээр төлөвлөж байсан зарим нэг зүйлээ амжуулж чадахгүй бололтой.


 

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Мэдрэмтгий өдөр. Хайр сэтгэлийн ачаар урам зориг дүүрэн байна. Романтик байдал таныг тэр дор нь дурлуулах бөгөөд баяр баясгаланг авчрах учраас бодит байдал болоод уран зөгнөлийн хоорондох шугаман дээр гишгэх хэрэгтэй болно. Хүүхдүүдтэй бол тэдэндээ цаг гарга. Байхгүй бол дотоод сэтгэлийн хүүхэдтэйгээ наад. Адал явдлыг эрэлхийл. Хотынхоо огт мэддэггүй газруудаар яв. Эсвэл энэ амралтын өдрөөр машинаараа аялалд гар. Энгийн байдлаас ангижирч, сонирхолтой амьдар. Түр азнаад өөр юм хий. Сэтгэл санааг тань сэргээнэ.


 

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Идэвхтэй амрах, өдөр. Ойгоор зугаалах эсвэл цэцэрлэгт хүрээлэнгээр алхахад тааламжтай. Таныг үл мэдэгдэх аюулын өөдөөс сөрөн зогсох эсвэл өөрийн хүсэл сонирхлыг хамгаалахад хүргэх гэнэтийн таагүй мэдээ байна. Хайртай дотны хүнтэйгээ харилцахдаа болгоомжгүй хэлсэн үг, болчимгүй гаргасан үйлдэл удаан хугацааны турш хагацал авч ирэх шалтгаан болж болзошгүй. Түүнчлэн энэ байдал таны өөрийнхөөрөө зөрүүд зангаас үүдсэн байж ч магадгүй. Гэр бүлд таагүй уур амьсгал үүсч мэднэ.


 

НУМ (11/22-12/21)

Энэ өдөр туйлын урт байх ба та ирээдүйнхээ өсөлт хөгжлийн эхлэлийг тавина. Од гарагийн нөлөөгөөр та хэзээ ч уйдахгүй байх найз хамт олонтой болно. Ганц бие хүмүүс ханиа хайна. Зарим нэг нь амьдралаа дээшлүүлэхээр гадаад руу явж суралцан бизнес эхлэхээр шийдэж магадгүй. Та хэрээс хэтэрсэн зүйл хийж болзошгүй байна. Анхааралтай бай.


 

МАТАР (12/22-1/19)

Үйл явдлаар дүүрэн өдөр. Түгшүүртэй уур амьсгал ноёлсон хэвээр байх бөгөөд тогтворгүй байдал, бодит хэрэглээний зантай хоршино. Хэрэв бизнесийн хамтрагч юм уу түнштэйгээ ярих асуудал байгаа бол энэ үе маргаан эхлэхэд тохиромжтой цаг биш гэдгийг сана. Гэхдээ таны хамтрагч чинь одоо л яг цаг нь болсон гэж үзээд сөргөлдөөн үүсгэж болох юм. Хайр дурлалын харьцаа романтик бөгөөд тачаангуй байх нь юу л бол гэхдээ тогтвортой, бат бэх байх болно.


 

ХУМХ (1/20-2/18)

Үр өгөөжтэй өдөр. Энэ өдөр тогтвортой бат бэх байдал алдагдах магадлалтай байна. Хэрэв таны ганцаардмал амьдралд хайр халамжаар дутагдаж байвал та яг одоо хийж буй зүйлээ орхиж хувийн амьдралдаа анхаарал тавих хэрэгтэй. Танд бусдаас юмаа нуух эсвэл бусдыг ямар нэгэн байдлаар эрхэндээ оруулах хүсэл төрөх вий. Ийм үед та өөрийнхөө баримталдаг ёс журмаа эргэн санах хэрэгтэй.


 

ЗАГАС (2/19-3/20)

Санаа сэтгэл өндөр байх өдөр. Нар таны өөдөөс мишээж, таны амьдрал өнгө өнгөөр алаглан цэцэглэх болно. Та энэ өдөр дэлгүүр хоршоогоор хэсэж, өөрийн шинэ дүр төрх, стиль имижийг бүрдүүлээрэй. Та дуулсан ч, бүжиглэсэн ч, зураг зурсан ч бай өөрийгөө аз жаргалтай нэгэн гэсэн бодолтой явах нь. Хайр дурлалын зам өмнө тань гэрэлтэж байна. Таны нэр хүнд өсөхийн хэрээр өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Гэхдээ та энэ бүх чамин, тансаг зүйлсээс илүүтэйгээр амьдралын энгийн зүйлсээс баяр баяслыг олж байгаарай.

Shuud.mn
Сонин хачин