Эва Лонгория шивээсгүй боллоо
2016-09-18

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория шивээсээ арилгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр өмнө нь гэрлэж байсан бөгөөд хуримынхаа өмнө дөрвөн шивээс хийлгэсэн билээ.  Жүжигчин бүсгүй 2010-2014 оны хооронд гурван шивээсээ арилгасан бол өнөөг хүртэл гарынхаа бугуй дээр байдаг шивээсээ арилгуулаагүй юм.

 

Тэгвэл өчигдөр жүжигчин бүсгүй уг шивээсээ арилгуулсан байна. Сонирхолтой нь тэрбээр инстаграм хуудсаараа шивээсээ арилгуулж буй явцаа шууд дамжуулан үзүүлжээ. Тэрбээр “Би шивээсгүй боллоо” гэж хэлжээ.

 

Өдгөө 41 настай Эва өнгөрсөн долоодугаар сард Мексикийн тэрбумтантай хуримаа хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин