Батлан хамгаалах яамны ойролцоо халдлага болжээ
2016-09-19

 

Сомалийн нийслэл Могадуши хотноо террорист халдлага гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагаар зургаан хүн амиа алдсан байна.

 

Террористууд Батлан хамгаалах яамны ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны автомашиныг дэлбэлсэн байна.

 

Амиа алдагсад бүгдээрээ яамны хамгаалалтын албаны ажилчид хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

 

Уг халдлагыг алан хядах “Аль Шабаб” бүлэглэл зохион байгуулсан тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Энэ сард тус бүлэглэл 30 гаруй удаа халдлага үйлдэж, 100 гаруй хүнийг хөнөөсөн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин