Олонхийн синдром
2016-09-20

 

Улстөржилт хаврын улиралд хурцаар илэрдэг бол сонгуулийн жилээр бүхэлдээ үргэлжлэх аятай. Сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн парламент, Засгийн газар, аймаг, нийслэлийн ИТХ үйл ажиллагаа эхлүүлэхтэй зэрэгцээд халаа, сэлгээ үргэлжилсээр. Албан хаагчид нэлдээ түгшүүртэй байна даа. Сонгуулийн дараахан халаа сэлгээ үргэлжилдэг нь бичигдээгүй хууль. Төрийн мэргэшсэн албан хаагчдад энэ нь хамааралгүй гэдэг ч хамаатуулаад хомроглон халах нь ердийн үзэгдэл. Өмнөх дарга нь ажлаа өгөхөөр зэхэж, шинээр томилогдох удирдлага ямархуу эрхэм ирэхийг чих тавьсан өдрүүд үргэлжилж байна. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд их амралтын улирал дуусгавар болсон. Олон нийт албан ажилдаа шуудран орж, өвлийн бэлтгэлээ базаахаар зэхэцгээж байгаа энэ үед халгаа сэлгээний асуудал айхгүй ч аягүйтүүлж байгаа даг.

 

Дүүргийн газрын албад татан буугдаж, дарга нь халагдсан. Хаана нэгдэж, ямар дарга томилогдох хүртэл байцаагч нар нь ямар нэг шийдвэр гаргах эрхгүй, зогсонги байдал байна гээд сууцгааж байна лээ. Дээрээс ямар шийдвэр гаргах бол, манай агентлагийг шинэ сайд, дарга нь татан буулгах нь уу, хэзээ томилогдох ирэх бол дараагийн дарга нь гэх мэтээр ажил хийсэн хийгээгүйн завсарт албан хаагчид хүлээлттэй.

 

Ямартаа л УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Бидний таамаглаж байснаар хавтгайрсан халаа сэлгээ, хууль дүрмийг ноцтой зөрчсөн үйлдлүүд гарч эхэлж байна. Хэт олонхдоо эрдэж өнөөдөр аймаг, нийслэлийн иргэдийн хурлын сонгууль явагдсан хэдий ч сум, орон нутгийн сонгууль явагдаагүй байхад удирдлагуудыг дур мэдэн солих, ажлын өрөө, байранд нь хүч түрэмгийлэн орох, сейф савыг нь эвдэх, тамга тэмдгийг нь булааж авах, тэр ч бүү хэл иргэдийн хурлын төлөөлөгчдийг барьж хорих хууль бус үйл ажиллагаа явж эхэллээ” хэмээн бухимдаж суух вэ.

 

Ер нь парламентад  олонх болсон хүчин төрийн аль ч салбарт бусдын бус “өөрийн хүн”-ээ шургуулахыг хичээдэг нь гэм биш зан аж. Тэр дундаа төрд үнэмлэхүй олонхи болох нь  тухайн улс төрийн хүчний эрх мэдлийн дээд шат. Тиймээс ч энэ эрх мэдлээ ашиглан төрийн институцийн салбар нэгж бүрт төлөөллөө томилон илүүрхдэг бололтой.

 

Нэгэнтээ  шинэ удирдлага томилогдлоо гэхэд хэн нэгэн хүний нөмөр нөөлгөөр тушаал дэвшсэн гэх тодотгол өмнөө байнга зүүгээстэй. Гэвч Ардын намын гэх улстөржилт дотор томилогдож очсон салбараасаа тэс ондоо зүйл сонирхож, судалж яваад цонхоор ороод ирсэн эрхмүүд байгаа.

 

Ер нь хэн нэгнийг  томилогдож ирэхээс нь өмнө хэн хаана очих гэж байгаа, хэний хүн болох нь аль эрт тарчихсан байдаг. Эдүгээ зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нар томилогдоогүй, агентлагуудын дарга нарыг томилох сонгон шалгаруулалт явуулахаар зарлагдсан. Томилогдож амжаагүй Төрийн нарийн бичгийн дарга нар ч, сонгон шалгаруулалтад тэнцэж, агентлагийн дарга болох эрхмүүд ч тодорчихсон байна лээ. Тиймээс салбартаа мэргэшсэн хэн нэг эгэл ард шалгаруулалтад оролцож, унаад хэрэггүй гэсэн бор шувуу нисч байсан. Шинжлэх ухааны  доктор шалгалтад онигоо болоод байхад ардын хүүхдүүд сэрэмжлэхэд илүүдэхгүй биз.

 

Ер нь тэгээд Ардын намын хүн биш л бол тухайн хүний салбартаа мэргэшсэн, танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн байх огт падгүй гэсэн бичигдээгүй хууль өнөөдөр үйлчилж байна. Яам, агентлагийн томилогоо дуусаагүй байхад үргэлжлээд сум, дүүргийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн. Парламент хийгээд аймаг, нийслэлийн ИТХ олонхи болсон улс төрийн хүчин сум, дүүргийн Иргэдийн хуралд ч олонхи болохоор зүтгэж, төрийн түшээд тойргууддаа очиж, төр, засгийн ирэх дөрвөн жилд хийх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд танилцуулж явна.

 

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс хамаараад мөн л намын хууль үйлчлэх байх шүү.  

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АН-ы үед ямар байсан бэ? жаргаж байв уу?
2016-09-21
niisleliin alban haagch:
AN ireed turiin albanii mergejilteng halj soliogvi. darga nariig l solison. harin Batbold ireed bvh turiin alban haagchidiig ailgaj svrdvvlsen. jolooch tsewerlegchgvi hezee yah gej ajild orson umnu ni yu hiij bsan. umnuh ajilaa hiij bhgvi yasiin geh meteer zagansan. 12 onios hoish ajild orson hvn yasan ihiin ene ter geed hvn tetegwert garna. hvselteeree garna. jiremsenii amralt awna tegeed orond ni orj irsen hvmvvs bas bgaa. yr ni ajil hiij amidarlaa zalguulj bas turiin alba haaj bsan ni gemt hereg bish biz de. odoo ner ni soligdson bvh bguullaga ajiltaniidaa tomiloogvi bvgd ardiin namiin gishvvdiin anketeer buluulaad suuj bgaa. olon jil tasraltgvi ajilsan alban haagchidiig ch ardchilsan namiin ved ajillaj bsan geed halahaar zehej bn. Ardchilsan nam aria iim uwiagvi bgaagvi ee
2016-09-20
Зочин:
sonin ue irchilee mongotei hun hogjim zahialdag
2016-09-20
бибид:
За битгий худлаа ярьцгаа.АН байхад бүр их айж байсан шд.АН хүрж ирээд өөрийн хүмүүсийг тавьж болдог бусад нь болдоггүй юм уу? Ялах нь дуугаа эгшиглүүлдэг юм.Битгий гошгонцгоо
2016-09-20
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016-09-20
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016-09-20
Bolor:
TA NAR OORSDOO IIM ERGUU MANGARUUDIIG SONGOSON BIZ DEE
2016-09-20
zochin:
ali ch nam zasag barisan salbaruudiin kheviin uil ajillagaand ankhaarakhgui bol khalagdaj soligdoj baigaa ni ch tomilogdoj baigaa ni ch gadaadiin irgen bish Mongol khun gedgiig sanakhad iluudekhgui l baikh, er ni alivaad jookhon uchirtai baikhgui bol ch kheded khaltar tugrug, ambits khoyoroos bid neg yum bolokh ni dee
2016-09-20
НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ГЭЖ НЭГ ХУЛХИ ЮМ, ХУДЛАА ЦА:
ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРАНГУУТАА МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨСӨӨ ШАЛ ӨӨР ЮМ ХИЙЦГЭЭЖ БАЙНА. МАН-Д ЭРҮҮЛ САРУУЛ УХААНТАЙ НӨХДҮҮД АЛГА УУ?
2016-09-20