Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна
2016-09-21

 

Өнөөдөр баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо орно.

 

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, говийн аймгуудын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин