Хүүхдийн мөнгийг энэ сараас олгоно
2016-09-21

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой зарим журмыг баталжээ.

 

2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох юм. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хүүхдийн мөнгийг 2016 оны долоодугаар сарын 1-нээс тооцож 2016 оны есдүгээр сард багтааж олгох юм.

 

Харин үлдэгдэл 40 хувьд хүүхдийн мөнгийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банкинд байруулж тодорхой хугацааны дараа нөхөж олгох юм байна.

 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
Үнэн:
Замын цагдаагийн газар хөгжилтөй орны торгуулийн туршлага яриад байхын тэр улсуудад чинь дүрэм зөрчих шаардлаггүй болтлоо замын асуудал нь шийдэгдсэн байдаг манайх замын асуудлаа дүрэм зөрчхөөргүй болгочхоод хүний хармааруу өнгийвөл болдгүй юмуу?
2016-09-22
Үнэн:
Оюутны 70000 төгрөгийг онц сурсан оюутанд л өгөх хэрэгтэй энэ мөнгөнөөс болж оюутны төлбөр хэд болов
2016-09-22
Үнэн:
Хүүхдийн мөнгө хасаад яахийн бэ? төрөөс булхайгаар идэж хөрөнгөжсөн нөхдүүдийн хөрөнгийг буцаан хурааж улсын орлого болгоход л улс баян болно ард түмэн нүүр нь тэнэгэр амьдрана.
2016-09-22
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016-09-21
zuv zuv:
UU YAHAV EHNER BID 3 HUUHEDTEI SARIIN ORLOGO 1.4SAY ORCHIM BOLJ L BN BID HUUHDIIN MUNGU ZAAVAL AVNA GEHGUI EE MINII HUUHDUUDES ASAR HUND NUHTSULD MASH OLON BN TEDEND L AHIUHAN UGUUSEI DOOO
2016-09-21