Маргаашнаас нойтон цас орж, хүйтэрнэ
2016-09-22

Энэ сарын 23 буюу маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

 

Маргааш баруун аймгуудын хойд хэсэг болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг, 25-26-нд ихэнх нутгаар хур тунадас, хугацааны эцсээр нойтон цас орно. Салхи 23-25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 23-наас нутгийн хойд хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин