Сүхбаатарын талбайд ”Ургацын баяр”-тай
2016-09-22

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа “Ургацын баяр-2016” өдөрлөгийн арга хэмжээ өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийнэ.

 

 

Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах уг арга хэмжээний үеэр эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа болох юм. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн ногоочид оролцоно.

 

Үзэсгэлэн худалдаа ирэх 10 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.  

Shuud.mn
Сонин хачин
irgen:
CHINGISIIN TALBAI
2016-09-23