Ким Чен Унд тусалсан эмэгтэйг баривчилжээ
2016-09-23

Хойд Солонгос улсад тусалсан БНХАУ-ын иргэнийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хятадын Дандон хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “The Hongxiang” группийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ма Хиаохонг гэгчийг баривчилжээ. Тэрбээр өнгөрсөн онооос Пхеньяны нөлөө бүхий эрхмүүдтэй холбоо тогтоож, цөмийн зэвсэг болон баллистик пуужин үйлдвэрлэхэд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байсныг тогтоогоод байна.

 

Хатагтай Ма НҮБ-ын хоригт багтаад буй барааг Пхеньянд нийлүүлснээр ойролцоогоор 500 сая ам.долларын ашиг олжээ. Цагдаагийнхан эмэгтэйн компани болон гэрийг битүүмжилжээ.

 

Пхеньян өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн туршилт хийсний дараа НҮБ тус улсад цөмийн зэвсэг, баллистик пуужин үйлдвэрлэхэд шаардлагатай бүх төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хатуу хориглосон билээ. Хэрвээ тус улсад тусламж үзүүлсэн улс, компани, хувь хүнийг НҮБ-ын хоригт багтааж, бүх дансыг царцаахаа мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
erguu:
bakh chini hanaad bgaa yum uu...
2016-09-26
Зочин:
Санаа зоволтгүй ээ. Өөртөөгөө төстэй хэн нэгэн ядуу эмэгтэйг өөрийнхөө оронд мөнгө төлөөд явуулчихна.
2016-09-24
zochin:
ene emegtei huurhun yumaa tegeed tsaazaar awahuulah bolj de hairan saihan hvmvvnii bie kkk
2016-09-24
erguu:
bakh chini hanaad bgaa yum uu...
delger tsetseg zasrahgui:
UTGAGUI TENEG YUM HIIDGEEREE ZUNDUU L DOROMJLUULJ BSAN DAA ODOO ENE ORCHUULGIINHAA SUULIIN UGUULBERIIG SAIN UNSH ALFAAAGAA OLJ CHADAHGUI BOL ZUV YARIDAG HAR AJILCHNAAS ASUU ALDAAG CHIN HELEED L UGNU
2016-09-24