500 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алджээ
2016-09-23

“Yahoo” компани хакеруудын дайралтад өртөж, 500 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг тус компанийн гүйцэтгэх захирал твиттер хуудсаараа дамжуулан хүлээн зөвшөөрчээ.

 

2014 оны есдүгээр сараас тус компани хойш хэд хэдэн удаа хакеруудын дайралтад өртжээ. Компанийн удирдлагууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалахын тулд шат дараатай олон ажил хийсэн ч бүтэлгүйтсээр байсан юм. 2014-2016 оны хооронд тус компани нийт хэрэглэгчдийнхээ 20 хувийг алдсан билээ.

 

“Yahoo” компаниас “Бид хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах ажилд ихээхэн ач холбогдол өгч, дээрх алдааг дахин гаргахгүйг хичээх болно” гэж мэдэгджээ. Одоогоор ямар хакерийн бүлэглэл “Yahoo”-ийн нууц серверт нэвтэрснийг тогтоогоогүй байна.

 

“Yahoo” компанийг өнгөрсөн долоодугаар сард “Verizon” групп 4.8 тэрбум ам.доллароор худалдан авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин