”Хилчдийн бүтээл” үзэсгэлэн нээгдлээ
2016-09-24

Хил хамгаалах байгууллагын “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

 

 

Хилийн цэргийн алба хаагчдын бүтээлийг ард иргэдэд танилцуулах зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаанд Хилийн цэргийн 30 гаруй анги, хороо оролцож байна. Оролцогч анги салбарууд ой тайгын, уулын, говь цөлийн, төвийн, тал хээрийн хилийн бүс гэсэн 5 хэсэгт хуваагдан анги салбараа сурталчлахаас гадна өөрсдийн бэлтгэж боловсруулсан хүнс болон бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

 

Энэ жил говийн хүмүүл, таана, мангир, Сэлэнгийн утсан загас, Дадалын буриад талх, цөцгий, Халхголын зөгийн бал зэрэг нэрийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд дэлгэжээ.  Мөн хилийн отряд, ангийн ажилчдын гар урлал, цагаан идээ, хүнсний ногоо, эмийн ургамал, ахуйн болоод хүнсний өргөн нэрийн бүтээгдэхүүн дэлгэсэн байна.

 

 

Үзэсгэлэн энэ сарын 24,25-нд “Тусгаар тогтнолын талбай”-д хоёр өдрийн турш үргэлжлэх юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
Ургамлаараа цэргүүдээ эмчилэх, тарьсанаараа хүнс хийж зардал хэмнэх,хийсэн эдлэлээрээ сав суулга болгон ашиглаж түмпэн саваа үнэлж авахгүй болох гээд наад юмнуудаа өөртөө үр ашигтай ашиглаарай, техник технологийн дэвшил хөгжил харагдсангүй хилчдэд инновацлах юм маш их байгаа нисдэг дрон энэ тэр гээд юмнуудаа сайн хөгжүүлэхээрэй амжилт.
2016-09-26
Зочин:
mash zov arga hemjee bna muu ni ertnees surtalchilj olon hunii anhaarald hurgehgui yasin boldo
2016-09-25
Зочин:
ямар мундаг юм вэ манай хилчид
2016-09-24