Багдад хотод халдлага гарчээ
2016-09-26

Иракийн нийслэл Багдад хотноо өчигдөр террорист халдлага гарсны улмаас 28 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг халдлагыг хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

“Амиа алдагсдын ихэнх нь шийт үндэстэн” хэмээн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Саад Маан мэдэгдсэн байна. Шийтүүдийн амьдардаг хороололд амиа золиослогч этгээд өөрийгөө егүүтгэсэн аж.

 

Уг халдлагаас 48 цагийн өмнө террористууд Тикрит хотын төвд тэсрэх бөмбөг ачсан автомашин дэлбэлж, 13 хүнийг хөнөөжээ. Террористууд өнгөрсөн оноос шийтүүдийг гол байгаа болгож, хөнөөх болсон юм. Жилийн хугацаанд халдлагаар 300 гаруй шийт шашинтан амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин