”Орон нутгийн байгаль орчны манлайлал” хөтөлбөр эхэллээ
2016-09-28

 

 

Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг сан ОРОН НУТГИЙНБАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна.

 

Зориг сангийн БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ хөтөлбөр нь зургаан жилийн турш хэрэгжихдээ 120 гаруй залуусыг хамарсан бөгөөд манлайлах чадварт суралцах, байгаль орчны салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжийг олгодгоороо онцлогтой. Энэ удаад бид хөдөө орон нутагтажиллаж амьдарч байгаа залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор анх удаа ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-өө зарлаж байна. 

 

Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн байгаль орчны хөгжлийн асуудлуудтай цогцоор нь танилцан олон талын чадваруудыг эзэмшиж цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.

 

Оролцохыг хүсэгчид нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа, 22-29 настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай. Хөтөлбөр2016 оны 11-р сарын 7-ноос 18-ны хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг Зориг сан хариуцна.  

 

Шалгаруулалт нь хоёр үе шаттай явагдана:

 

1. Эссе болон онлайн өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчидтай 10 сарын 24-ны өдөр утсаар холбогдоно.

 

2. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудтай10 сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос утсаар холбогдож ярилцлаганд оролцуулна.

 

Хөтөлбөрийн лавлах утас: 315444, 99058192

 

Өргөдлийн маягтыг www.zorigfoundation.org болон Zorig Foundation фэсбүүкхаягаар дамжуулан онлайнаар бөглөх бөгөөд2016 оны 10 сарын 19-ний өдрийн Улаанбаатарын цагаар18 цаг хүртэл хүлээн авна.

 

Өргөдлийн маягтыг  https://form.jotform.me/62521494212449  холбоосоор бөглөнө үү. 

Shuud.mn
Сонин хачин