Хуурамч цүнхийг хэрхэн таних вэ
2016-09-29

Америкийн “www.wikihow.com” сайт хуурамч цүнхийг хэрхэн таних аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Хамгийн түрүүнд оёдолыг нь хар. Болхи оёдол, далд газруудыг анхаар. Далд газрууд гэдэг нь цүнхний доод тал, дотор оёдолыг хэлж байгаа юм. Ихэнхдээ хуурамч бараанууд хийц муутай байдаг. Тэд зөвхөн дууриахаас бус хийцэнд төдийлөн анхаардаггүй. Хэрвээ хийц нь энгийн байвал хуурамч байх магадлалтай.

 

Алхам №2

 

 

Хуурамч цүнхнүүдийн материал жинхэнэ брэндийн цүнхнүүдийн материалтай адилгүй. Ихэнхдээ хуурамч цүнхнүүд маш хатуу, болхи байдаг. Мөн өнгө алдсан, толботой байх нь бий. Хүмүүс жинхэнэ цүнхнүүд дотортой байдаг гэж андуурах нь бас бий. Гэтэл үнэндээ жинхэнэ цүнхнүүд доторгүй байдаг.

 

Алхам №3

 

 

Хаяг, шошго дээр байгаа үгийн алдаануудыг анзаар. Тэд нэрийг нь алдаатай бичдэг. Зөвхөн нэр бус заавар гээд бүгдийг нь шалгаз үзэх хэрэгтэй. Ихэнх чанартай бараануудын шошго нь оёгдсон байдаг бол хуурамч бараануудын шошгыг өлгүүрээс нь өлгөсөн байдаг. Тэгэхээр та онлайнаар жинхэнэ цүнхнүүдийн хаяг шошгыг хараад ялгааг нь харж болох юм. Хуурамч цүнхнүүдийн шошгонууд хямд материалаар хийгдсэн, заавар нь тодорхойгүй байдаг.

 

Алхам №4

 

 

Мэдээж брэнд бүтээгдэхүүнүүд сайтар хамгаалагдсан байдаг. Сав дотор нь ороох цаастайгаа байх ба цүнх хийх ууттайгаа гээд бүх зүйлс нь хамт ирдэг юм. Хамгийн гол нь цүнхний сав, уут нь яг цүнхэндээ зориулагдсан буюу хэт том, хэт жижиг бус яг таарсан байх ёстой. Хэрвээ таныг цүнх авахад өөрийнх нь зориулагдсан ууттай нь өгөхгүй бол эргэлзээтэй гэсэн үг.

 

Алхам №5

 

 

Логонуудыг нь хар. Та өөрийн мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэй. Жишээ нь “Prada” брэндийн логонууд хэзээ ч 2 талдаа байдаггүй юм. Зөвхөн нэг талдаа л логогоо байрлуулдаг. Тэгэхээр авахыг хүсэж буй брэндийн цүнхнүүдээ сайтар судлах хэрэгтэй.

 

Алхам №6

 

 

Брэндийн цүнхний цахилгаан хэзээ ч гацахгүй.

 

Алхам №7

 

 

Та цүнх худалдан авсан бол заавал үнийн тариф болон цүнхийг хэрхэн арчлах заавар зөвлөгөө дагалдан ирэх ёстой.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин