Есөн настай хүүхэд осолд өртжээ
2016-09-29

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 325 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч, ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдэж 8 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

 

 

БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж 54-р байрны урд замд T.Corsa маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 09 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээжээ.

 

Мөн БЗД-ийн нутаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд замд Chevrolet Suburban маркийн авто машины жолооч нь T.Corolla маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 32 настай эмэгтэй Г гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна.

 

Түүнчлэн өнгөрсөн өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин