Согтсон үедээ тагтнаас унаж гэмтжээ
2016-09-29

Өнгөрсөн өдөр согтуурсан үедээ тагтнаас унаж гэмтсэн хэрэг гарчээ.

 

БГД-ийн 3-р хороонд оршин суух 51 настай эрэгтэй Л согтуурсан үедээ гэрийнхээ гурван давхрын тагтнаас унаж гэмтжээ. Тэрбээр  ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

 

Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин