Бондын дүрийг Том Хиддлтон бүтээж магадгүй
2016-09-29

Дуучин Тэйлор Свифтийн экс найз залуу Британи жүжигчин Том Хиддлтон супер тагнуулч Жеймс Бондын дүрд тоглож магадгүй талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Том ирэх сард худалдаанд гарах “Interview” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ.

 

Сэтгүүлч “Таныг дараагийн Жеймс Бондын дүрд тоглож магадгүй гэх цуурхал тархаад байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ” гэж асуухад Том “Сонсоход сайхан л сонсогдож байна. Гэхдээ өнгөрсөн оноос л иймэрхүү яриа гарах болсон. Би энэ цувралд хайртай. Тиймээс энэ цувралын нэгээхэн хэсэг болмоор байна” гэж хариулжээ.

 

Уг цувралын найруулагч жүжигчинтэй уулзсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт Британийн хэвлэлүүдээр гарсан билээ. Энэхүү мэдээллийн талаар Том “Би үгүйсгэхгүй ээ” гэж хариулсан байна.

 

Бондын дүрд Идрис Эльба тоглож магадгүй гэх мэдээлэл мөн гараад байна. Тэрбээр тагнуулчийг дүрд тогловол анхны өнгөт арьстай Бонд болох билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин