Үерээр 33 хүн сураггүй боллоо
2016-09-30

Тайванийг дайран өнгөрөөд буй “Меги” хар салхи БНХАУ-ыг чиглэн ирж буйтай холбогдуулан тус улсын зүүн мужуудад их хэмжээний аадар бороо орж, үер буусан талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Хятадын Зенжанг хотноо үер бууж, 33 хүн сураггүй алга болжээ.

 

Аврагчид сураггүй болсон иргэдийг хайж буй бөгөөд ойролцоогоор хагас сая иргэнийг нүүлгэн шилжүүлсэн талаар албаны төлөөлөгч “Синьхуа” агентлагт мэдэгджээ. Тус хотноо өнгөрөгч амралтын өдөр үер бууж, нэг хүн амиа алдаж, 11 хүн сураггүй болсон байна.

 

Хар салхи ирж буйтай холбогдуулан эрэг дагуу далан босгож эхэлжээ. “Мега” хар салхины улмаас Тайванийн таван иргэн амиа алдаж, 625 хүн бэртсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин